Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

лсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2017 оны төлөвлөгөөт томоохон ажлуудын нэг болох Ж.Мэнд-амар ”Үйлийн гурван толгой” балетын  30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагт УДБЭТеатрт болно. Тус балет нь дуурийн театрын тайзнаа 1987 оны 03-р сарын 28-ны өдөр Б.Жамьяндагвын дэглэлт,  С.Сүндэдийн удирдлагаар тоглогдож, тайзны зураачаар Л.Гаваа ажиллаж байжээ. Уг бүтээлийн хөгжмийг МУГЖ Ж.Мэнд-амар үндэсний хөгжимд зориулан бичсэнийг 2007 онд УГЗ В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлсэн байна. Тус  балетын  гол дүрүүдэд УДБЭТ-ын  үе үеийн балетын гоцлол бүжигчид тоглож байжээ. 30 жилийн өмнө анх удаа УДБЭТ-ын тайзнаа тоглогдож байсан “Үйлийн гурван толгой” балетын гол дүрүүдэд:

·         Юндэн-Н.Эрдэнэцэцэг

·         Нансалмаа-О.Батсайхан

·         Хоролмаа –Ю.Оюун АЖ

·         Балган-Д.Батхүрэл

·         Худалдаачин–О.Ганбаатар АЖ

·         Манаач өвгөн –Н.Баяраанар тоглож байжээ.

Анх  УДБЭТ-ын тайзнаа театрын  шилдэг уран бүтээлчдийн нөр хөдөлмөрөөр тоглогдож байснаасаа хойш даруй 30 дахь жилдээ 133 дахь  удаагаа тоглогдох гэж байна. Тус балетын 30 жилийн ойг  тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд балетын анхны болон 30 жилийн турш гоцлон бүжиглэсэн  гоцлол бүжигчид, хөгжимчид болон уран бүтээлийн удирдлагуудад  хүндэтгэл үзүүлэх, үзэгчид уран бүтээлчдийн уулзалт хийх зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл