Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс яам, агентлаг, нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагад нэг сарын хугацаанд ажиллаж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хуулийн хэрэгжилттэй танилцах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Дээрх ажилтай холбогдуулан төрийн өмчит соёл урлагийн байгууллагын дарга /захирал/, нягтлан бодогч, хүний нөөцийн менежер зэрэг албан тушаалтнуудтай уулзалт хийж, сургалт явуулах ажлыг 2017 оны 03 дугаар сарын 14–ний өдөр  Соёл урлагийн газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээж сургалтын зорилго, зорилтыг танилцуулав. Сургалтанд соёл урлагийн 17 төсөвт байгууллагын дарга /захирал/, нягтлан бодогч, хүний нөөцийн менежер, мэргэжилтэн зэрэг албан тушаалтан оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг хөтөлбөрийг товч танилцуулан  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж  сургалтын төгсгөлд оролцогчдын асуултанд тодорхой хариулт өглөө.

 

Сэтгэгдэл