Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөсөн хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар дээр боллоо.

Төрийн шагналыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гардуулж хэлсэн үгэндээ “Урлаг гэдэг олон хүний хүч хөдөлмөр, авьяас билгээр бүтдэг зүйл. Өнөөдөр шагнал хүртсэн салбарын шилдгүүдийн маань дунд манай салбарын арын албаныхан олон байгаад маш их баяртай байна. Та бүхний хийж бүтээсэн төдийгүй цаашид хийх ажил үйлс тань Монгол Улсын нүүр царай болох учиртай. Улам хичээгээрэй” гэсэн юм.

“Алтангадас”одонгоор ХБК-ийн албаны дарга Д.Ариунбаатар, “Харш” хамтлагийн гоцлол дуучин С.Баасандорж, Улсын Филармонийн албаны дарга Б.Батжаргал, Үндэсний циркийн жүжигчин Ц.Пүрэвжаргал, УДБЭТ-ын дуучин О.Хүрэлбаатар, А.Сайнбаяр, Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Ц.Сайнзориг, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл нарыг шагнав. “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Монгол Улсын Филармонийн хөгжимчин П.Жаргалсайхан, Д.Мягмардорж, Б.Оюун, УДЭТ-ын ажилтан Д.Мэндсайхан нарыг шагнажээ.

Сэтгэгдэл