Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

"МОНГОЛ УХААН-МОДООР УРЛАХУЙ" үзэсгэлэнгийн нээлт, “МОНГОЛЧУУДЫН МОДОН ЭДЛЭЛИЙН ӨВ СОЁЛ” нээлттэй хэлэлцүүлэг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо.

Үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед монгол хүн ур, ухаанаа шингээж урласан модон урлалын 100 гаруй бүтээлийг тус музейн сан хөмрөгөөс  дэлгэн толилуулсан. Үзэсгэлэн энэ сарын 22-оос ирэх сарын 22 хүртэл гарах бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр музейд хадгалагдаж буй модон эдлэлийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлаар нээлттэй харилцан ярилцав. Мөн хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг, мэдээлэл дамжуулан Монголын музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээн засварлагч мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаач нарын санал бодлыг тусгасан зөвлөмж боловсруулан музейн үйл ажиллагаанд тусгаж, модон эдлэлийн хадгалалт аюулгүй байдлыг хангах, бодит ажил болгоход гол зорилго оршиж байв. Хэлэлцүүлэгт  БСШУСЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв, Монголын Үндэсний музей,  Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, “Түүх Соёл”ХХК-ний төлөөлөл, эрдэмтэн судлаач, оюутан, музейн ажилтнууд оролцож санал хэлэлцүүлсэн юм.

Сэтгэгдэл