Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Хүүхдийн төв номын сан нь Монголын сурагчдын холбоо, Монголын халз мэтгэлцээний холбоотой хамтран 2011 оноос эхлэн  хойч өсвөр үе болон залуу үедээ монгол ёс заншил, соёл урлаг, Монгол цагаан сарын мэндлэх, хүндлэх ёсыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ Монгол  бахархал – цагаан сар ”  тэмцээнийг зохион байгуулсаар 6 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ жилийн тэмцээнийг 2017 оны 02-р сарын 18-ны өдөр Хүүхдийн төв номын санд зохион байгуулж, Улаанбаатар хотын 18 ерөнхий боловсролын сургуулийн /6-12/-р ангийн хүүхдүүд оролцсон 20 баг  авьяас чадвараараа өрсөлдлөө. Тэмцээний үе шатууд:

Ø  Багуудын мэндчилгээ

Ø  Багуудын дунд асуулт, хариулт

Ø  Багуудын дундах даалгавар

/ язгуур урлаг- хөөмэй, морин хуур, уртын дуу, бие биелгээ гэх мэт/

Ø  Багийн ахлагч нарын дундах тэмцээн

Ø  Хэн сайн ерөөл магтаал хэлэх вэ?

Ø  Зан заншилтай холбоотой тоглоом, наадгай гэсэн төрлүүдээр явагдсан.

Баг тус бүр  5 гишүүнтэй,  өөрсдийн нэр болох таних тэмдэг , Монгол үндэсний хувцастай , уламжлалт ёс зүйгээ баримтлан тэмцээнд оролцлоо.  Тус тэмцээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн  мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Хүүхдийн төв номын сангийн захирал  Д.Оюунбилэг, Монголын сурагчдын холбооны тэргүүн Т.Цэцгээ  нар урилгаар хүрэлцэн ирж тэмцээнийг нээлээ.

Монголын Үндэсний Радио Телевиз “ Монгол бахархал – Цагаан сар “ тэмцээнийг   үндэсний радиогийн явуулын станц бичлэг хийсэн бөгөөд цагаан сарын баярын өдрүүдэд цуврал нэвтрүүлэг болгон олон нийтэд сурталчлах юм. Уг тэмцээний шүүгчээр СУИС-ийн театрын урлагийн сургуулийн тайзны ярианы багш Н.Чойдогжамц, Сод Номун төв ТББ-ын тэргүүн С. Цэцэгмаа,  дунд сургуулийн хөгжмийн багш Д.Хулан нар ажиллалаа.

Багуудын гэрийн даалгавар

язгуур урлаг- хөөмэй, морин хуур, уртын дуу, бие биелгээ

Сэтгэгдэл