Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол бахархал – Цагаан сар тэмцээний удирдамж

Монголчуудын дэлхийд гайхуулах нэгэн гайхамшиг бол уртын дуу, ерөөл, магтаал, үндэсний хувцас, идээ будаа, мэндлэх, хүндлэх ёсоороо цогцлоон гайхуулсан ЦАГААН САР хэмээх үндэсний баяр юм. Иймээс Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Сурагчдын Холбооноос санаачлан 2011 оноос эхлэн хойч үе болох сурагчиддаа ёс заншил, соёл урлагаа өвлүүлэн өгч сургаж хүмүүжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал – Цагаан сар” тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ жил улам өргөн хүрээнд шинэчилсэн байдлаар  2-р сарын 18-нд зохион байгуулахаар  боллоо.

Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС-н сурагчид. Сургууль тус бүрээс дунд анги-1 баг  /6-8/, ахлах анги-1 баг  /9-12/

Тэмцээний үе шат:

-          Багуудын мэндчилгээ 2-3 минут

-          Багуудын дунд асуулт хариулт 1 минут

-          Багууд дундах шүүгчдийн асуулт хариулт 1 минут

-          Багууд дундах даалгавар 3 минут

/язгуур урлаг- хөөмий, морин хуур, уртын дуу, бие биелэгээ гэх мэт/

-          Багийн ахлагч нарын дундах тэмцээн 1 минут

-          Хэн сайн ерөөл магтаал хэлэх вэ? тэмцээн 1 минут

Техникийн зөвлөгөөн: 2017 оны 2-р сарын 15-нд 12 цагт Хүүхдийн төв номын сангийн "Боловсрол хөгжил" танхимд

Багуудад тавигдах шаардлага:

-          Багууд зөвлөгөөнд ирж мэдээлэлтэй танилцах

-          Нэг баг 5 гишүүнтэй байх

-          Багууд тэмцээнд оролцохдоо өөрсдийн гэсэн нэр болон таних тэмдгээр жигдрэх

-          Багууд мэндчилгээ гаргах /цагаан сарын баяртай холбоотой дуу, бүжиг, жүжиг, ерөөл, магтаал/

-          Багууд монгол үндэсний хувцас өмсөх

-          Багууд тус тусын бэлтгэл ёс зүйг баримтлан тэмцээнд оролцох

Тус тэмцээнийг цагаан сараар 1-2 өдрийн нэвтрүүлэг бэлтгэж эфирээр цацна.

Шагнал:

Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном эрхийн бичиг

Дэд тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном эрхийн бичиг

Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном эрхийн бичиг

Бүртгэл: 2017 оны 1-р сарын 20 – 2-р сарын 14 хүртэл Монголын Сурагчдын Холбооны төв байранд /Монголын Залуучуудын Холбооны 104 тоот/

Мандат: Багийн 15000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг: Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Сурагчдын Холбоо

Утас: 324713, 99794125, 89914971, 80059979

Сэтгэгдэл