Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Нийслэлийн Соёл урлагийн газраас зохион байгуулсан  “Соёлын биет бус өв ба бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх арга зүй” чадавхи бэхжүүлэх сургалт 2017 оны 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус сургалтад  Нийслэлийн  9 дүүргийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, соёлын 6 ордны менежерүүд оролцож Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, уламжлуулах, бүртгэн баримтжуулж мэдээлллийн санд бүртгэх талаар иж бүрэн сургалтад хамрагдлаа. Сургалтыг Соёлын өвийн төвийн Соёлын биет бус өвийн хэлтсээс зохион явууллаа.                                    

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар энэ удаагийн сургалтанд ажиглагчаар оролцсон бөгөөд сургалтын төгсгөлд Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг оролцогчдод агентлагийн үйл ажиллагааны төлөвлөлт, цаашдын зорилтыг танилцуулсан бөгөөд Сертификатыг Нийслэлийн соёл, урлагийн газрын соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан, Соёлын өвийн төвийн дарга Г.Энхбат нартай хамт гардуулсан юм.

Сэтгэгдэл