Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

  Засгийн газрын Тусгай сангийн хуулийн 15.3.9, 26.3 Засгийн газрын “Журам батлах тухай” 2006 оны 115 дугаар тогтоолын дагуу ССАЖ-ын сайдын 2012.11. 26-ны өдрийн А/103 дугаар тушаалаар хөгжмийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг ССАЖЯ-ны харъяа Соёл урлаг хөгжүүлэх сан зохион байгуулж явууллаа.
        Харин өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнөөдөр улсын санд худалдаж авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эздэд ССАЖЯ-ны СУБХЗГ-ын дарга Н.Орнил батламжийг нь гардуулан өгөх үйл ажиллгаа боллоо.

     Хөгжмийн шилдэг бүтээлийн шалгаруулалтад нийт 22 хөгжмийн зохиолчийн бүтээлээс зөвлөлийн гишүүд санал солилцон шилдэг тавыг буюу хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг онооны системээр дүгнэн шалгаруулсан байна.

Хөгжмийн шилдэг бүтээлд:
• Б.Бямбабаяр “Хүннү” дуурь -15 сая төгрөг,
• Х.Алтангэрэл “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжиг-10 сая төгрөг
• Ш.Өлзийбаяр “Дөрөө” модерн бүжгэн жүжиг-10 сая төгрөг,
• Ш.Өлзийбаяр “Ятга, симфони найрал хөгжмийн концерт”-зургаан сая төгрөг,
• Г.Пүрэвдорж “Реквием”-дөрвөн сая төгрөгөөр тус тус үнэлэн улсын сан хөмрөгт худалдан авлаа.
Түүнчлэн, дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард уран зургийн галерейд зохион шилдэг арван уран бүтээлчийг нийтэд зарлаад байсан юм. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн уралдаанд нийт 171 зураач уран бүтээлээ ирүүлснээс мэргэжлийн зөвлөлийн саналаар 10 шилдэг бүтээлийг улсын санд худалдан авсан юм.

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлд:
• Д.Ганбаатарын “Монголын нууц товчоо” 10 сая төгрөг
• Б.Насанцэнгэлийн “Алтан лийр” найман сая төгрөг
• М.Батзоригын “Нисэн одох цаг хугацаа” зургаан сая төгрөг
• Д.Булгантуяагын “Зохиомж” таван сая төгрөг
• Г.Лхагвасүрэнгийн “Нууц товчооны нууцат хурал” дөрвөн сая төгрөг
• Б.Дэнзэнгийн “Бэр” баримал 3,7 сая төгрөг
• Б.Гансүхийн “Бүсгүйчүүд” гурван сая төгрөг
• Д.Бөхшандасын “Хөрөг” хоёр сая төгрөг
• А.Баярмагнайгийн “Хашгираан дээр дуссан дуслууд” хоёр сая төгрөг
• Ж.Мөнхжаргалын “Тэд л хүрсэн тэнгэрийн таалал” бүтээлийг 1,3 сая төгрөгөөр тус тус үнэлэн улсын сан хөмрөгт худалдан авсан юм.

        Улсын сан хөмрөгт энэ жил уран бүтээлчдийн бүтээлийг нийт 100 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд салбар тус бүрт 50 сая төгрөг төсөвлөн бөгөөд үүний 10 хувь буюу 5 сая төгрөгийг зар сурталчилгаа, мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн хөлс, СД, ном товхимол хэвлүүлэх, бусад зардалд зарцуулдаг юм.

Сэтгэгдэл