Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Улаанбаатар хотын гэр хорооллын соёлын өв, аялал жуулчлал, орон нутгийг бэхжүүлэх" төслийн урьдчилсан техникийн эдийн засгийн судалгаатай танилцах уулзалтыг  "IPE GLOBAL Expanding Horizons. Enriching Lives судалгааны багийн ахлагч Жералд Эрбак, санхүүгийн мэргэжилтэн Ройстон Брокман, “Нью Урбанизм” Хот, Бүс нутгийн төлөвлөлт Архитектур, Интерьер дизайн, Зөвлөх үйлчилгээ ХХК-ны захирал З.Туяа нар зохион байгууллаа.

Тус төслийн зорилго нь үнэ цэнэ бүхий соёлын дурсгалт газруудыг тодорхойлж түүний хавь орчны дэд бүтцийн байдлыг үнэлэх; Хотын дэд бүтцээр нэн тэргүүн ээлжинд хангах боломжтой дурсгалт газруудыг тодорхойлох; Тэргүүн ээлжинд дэд бүтцэд хийгдэх хөрөнгө оруулалтын ТЭЗҮ-ийн судалгааг гүйцэтгэх; Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих төр болон хувийн хэвшлийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох юм.

Тус уулзалтын үеэр Улаанбаатар хотын гэр хороолол дах Гандантэгчилэн хийд,Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртлэх орчин,Дамбадаржаалин хийд,Хамбын овооноос Гүнжийн нуур хүртлэх орон зай,Баянхошууны хийд  зэрэг таван цэг, түүний орчныг соёлын орон зай аялал жуулчлалын идэвхитэй бүс болгох талаар төслийг танилцуулав. Сонгогдсон гэр хорооллуудын дурсгалт газруудын үнэ цэнийг нэмэгдүүлж аялал жуулчлалын орчин болгох болонамьдран буй орчны байгаль орчны нөхцлийг сайжруулах замаар гэр хорооллын оршин суугчдад эдийн засгийн боломжийг гаргаж өгөх юм байна.                                                                                     Гэр хорооллын иргэдийн амьжиргааг сайжруулахын тулд соёлын түүхэн дурсгалт газруудыг хамгаалж, хүртээмжийг сайжруулах; Соёлын өвийн эргэн тойрон, тэдний дэргэдэх болох тэднийг хооронд нь холбож буй газруудын дэд бүтцийг сайжруулах; Гэр хорооллын амьжиргааг сайжруулах; Соёлын өв, аялал жуулчлалын чадавхыг нэмэгдүүлэх, институцийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг нэн тэргүүнд авах юм байна. Төслийн хэрэгжилт гэр хороололд соёлын орон зайг үүсгэх, уламжлал шинэчлэлийг хослуулах туршлагыг дэлгэрүүлэх юм байна.    

Сэтгэгдэл