Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

XYII зууны хоёрдугаар хагаст түүхч, гүүш Лувсанданзан шавь нарын хамт бүтээжээ. Болгомол цаасан дээр хулсан үзгээр бичсэн. Уг сурвалжийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамьян гүн Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хошууны Юншээбүү овгийн Дари тайж хэмээх хүнд хадгалагдаж байсныг 1926 онд олж авсан. "Лу Алтан Товч"-д "Монголын нууц товчоо"-ны 282 зүйлээс 233 зүйлийг бараг тэр хэвээр нь агуулсан учир "Монголын нууц товчоо"-ны монгол үсгээр үлдсэн нэгэн эх гэж үздэг. Түүнээс гадна, XVII зуун хүртэл уламжилсан олон зүйл түүх, түүхэн домог, эртний уран зохиолын зүйлийг багтаасан нь нэн үнэ цэнэтэй юм.

• 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241 тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт өвд,

• 2009, 2011 онуудад ЮНЕСКО-ийн "Дэлхийн Дурсамж" хөтөлбөрийн Ази Номхон далайн бүс нутгийн болон олон улсын баримтат өвд тус тус бүртгэсэн.

 

ЛУ АЛТАН ТОВЧ  ЛУ АЛТАН ТОВЧ

Сэтгэгдэл