Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн гол хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр” өнгөрөгч долдугаар сард амжилттай болж өнгөрлөлөө. Энэхүү баярт гадаад дотоодын олон жуулчид хүрэлцэн ирж Монгол туурагтны эсгий хийх арга барилыг суралцан энэхүү арга хэмжээнд гар бие оролцож, харилцан туршлага солилцсон баяр хүргэсэн юм. Эсгий хийх олон үе шат, нарийн нягт нямбай ажил хийгээд үндэсний уламжлалаа олонд таниулахад энэхүү арга хэмжээ ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон юм. Түүнчлэн  Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газраас үндэсний дуу бүжгийн тоглолт үзүүлж баярт хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барьсан ажээ.  Мөн Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ болон Соёл, Хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филлтц нар  хүрэлцэн ирж Монгол эсгийн урлалын баярт оролцсон юм. Тус баярын үеээр нутгийн иргэд хурдан хүлгээ уралдуулж, баярын хамгийн дэгжин хосуудыг шалгаруулж олон олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулсан нь ирсэн зочдод таатай байлаа.  Энэхүү баярыг Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яамнаас бодлогын хүрээнд дэмжиж  хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд цаашид  улам өргөн хүрээг хамруулж энэхүү баярыг өрөгжүүлэн зохион байгуулах бодлого баримталж ажиллах юм байна.

Сэтгэгдэл