Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

 Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц”ТББ-тай хамтран      2014 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд “Номын баярын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

      Энэхүү өдөрлөг нь ном уншигчид зохиолчдыг ойртуулах, хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших чадварыг сайжруулах, нийгэмд  номын ач холбогдолыг ойлгуулах ач холбогдолтой юм. Номын баярын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт “Номын баяр”-ын нэгдсэн арга хэмжээ тэмдэглэх бөгөөд 9-р сарын 20-ны өдөр Ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх “Улаан хивсны ёслол”-ын цогц арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах ажээ. Түүнчлэн Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг олон нийтэд танилцуулж  “Д. Нацагдорж тэмдэгтэн-Тэргүүний уншигч” сурагч, “Тэргүүний уншигч-гэр бүл” шалгаруулж, “Тэргүүний уншигч” сурагчдын бүтээлийн үзэсгэлэн зохиох юм байна. Мөн зохиолын шилдэг дүрийн тоглолт, “Миний дуртай зохиолын баатар”  хүүхдийн гар зургийн уралдаан,Үнэт ховор номын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээг өргөн хүрээтэй олон нийтэд танилцуулахаар боллоо. Номын баярын үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцах бол ЭНД Дарна уу?

Сэтгэгдэл