Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монголын Чөлөөт бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт 16:00 цагт эхэллээ. Монгол улсын чөлөөт бөхийн баг тамирчдын Бразил улсын Рио Де Жанейро хотноо 2016 онд оролцох шинэ олимпийн мөчлөгийн гарааны тэмцээнүүд үүгээр эхэлж байна. Тус тэмцээнд оролцохоор ............байгууллагын эмэгтэй, эрэгтэй.............. тамирчид хүрэлцэн иржээ.
         Өчигдөр Спортын бэлтгэлийн төвд тэмцээний сугалаа, жингийн үзлэг болсон юм. 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг жинд улсын начин Р.Пүрэвдагва, улсын начин, ОУХМ Ж.Чулуунбат, сумын заан, ОУХМ Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд зодоглох бол 96 кг жинд Ази тивийн аварга Ч.Ганзориг, Ази тивийн аваргын хүрэл медальт Д.Хүдэрбулга нар зодоглохоор болжээ. Харин 84 кг жинд Азийн хүрэл медальт П.Өсөхбаатар, “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон О.Үйтүмэн, түүний ах О.Түмэндэмбэрэл, сумын заан Ш.Пүрэвгарьд барилдах юм байна.
         Чөлөөт бөх ялагуяа эмэгтэй чөлөөт бөхийн төрөл сүүлийн жилүүдэд манай оронд эрчимтэй хөгжиж байгаа юм. Гавьяат тамирчин Батцэцэг “Лондон-2012” зуны олимпийн ХХХ их наадмаас хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргасан. Батцэцэгийн медаль бол Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпийн наадмаас хүртсэн 9 дэх медаль, эмэгтэй чөлөөт бөхчүүдийн анхны медаль, Монголын эмэгтэй тамирчдын олимпийн наадмаас хүртсэн 3 дахь медаль болсноороо чухал үнэ цэнэтэй юм.
             Харин чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид 33 жилийн өмнө буюу 1980 оны Москвагийн зуны олимпийн наадмаас медаль хүртэж байсан. Бид эрэгтэй чөлөөт бөхийн төрөлдөө анхааран ажиллахгүй бол болохгүй байна. Энэ чиглэлд тал бүрээсээ их зүйл хийх шаардлагатай. Иймээс бид үндэсний шигшээ багаа олимпийн медальд хүрэх шилдэг залуу тамирчидаас бүрдүүлэх, сайн дасгалжуулагч нарыг сонгон ажиллуулах хэрэгтэй юм. Бид чөлөөт бөхийн төрлөөс Үндэсний шигшээ багтаа 30 орчим дасгалжуулагч, тамирчдыг сонгон авч цалинжуулах, бэлтгэх, гадаадад болох тэмцээнүүдэд оролцоход нь олон арван сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Саяхан бид чөлөөт бөхийн холбооны 2012 оны амжилтыг нь үнэлэн шилдэг холбоогоор шалгаруулан 2 сая төгрөгний шагналыг олгосон.
            Харин чөлөөт бөхийн холбооны хамт олон, дасгалжуулагч нар хоорондоо эв нэгдэлтэй байж, авьяаслаг тамирчдыг төрүүлэн гаргахын тулд ухаан, цаг зарж ажиллах, дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэн гарахад хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.
          Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран 2013 оны 3 сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаагаа эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулна. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 8 баг тамирчид ирнэ. Иймээс бид тэмцээнээс эртнээс сайвтар бэлтгэн зохион байгуулах, тамирчидаа сонгон авах шаардлагатай байгаа юм. Тиймээс энэ тэмцээнээс эмэгтэй тамирчид эрхээ авахын тулд өөрсдийн хүч бололцоогоо дайчлан сайн оролцох ёстой .
          Монгол улсын 2013 оны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнийг манай яамнаас Засгийн газрын мөнгөн шагналтай тэмцээн болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Сэтгэгдэл