Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  энэ сарын 6-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод болно. Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохыг сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцэх ажээ.

Дэлхийн өв- Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, архелоги антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг юм. Түүнчлэн Орхоны хөндийгөөс бунхант булш, түүний ханын зургууд олддог бөгөөд эдгээрт хийсэн судалгаа, Хөшөө Цайдамын дурсгал болоод Хорхорум хотын түүхийн дурсгалын асуудлаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.

Сэтгэгдэл