Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Даригангачуудын соёл, ёс заншил, зан үйлийг танилцуулах аялал буюу  Ганга нуурын чуулганыг энэ сарын 20-21-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ССАЖЯ,  Нью жуулчин турс компани болон Монголын соёл яруу найргийн академиас хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар нүүдлийн шувуудын их аяны өмнөх бэлтгэлээ хангах цаг мөч эгшинг мэдрэх төдийгүй Дарьганга нутгийн хүн чулуу, ургийн олдвор, зан үйл, идээ ундааны онцлог, олондоо алдартай Шилийн Богд уул, нутгийн уртын дуу, хурдан хүлэг, адууны соёл зэргийг үзэж сонирхох боломжтой юм. хээр тал нутгийн өглөөний наранд цагаан идээ сүү, цайны дээж өргөх “Наран тахилга”, өдөр шөнө тэнцэх өглөөн наранд дуу хуурын өргөл барих ёсоор нээлтээ хийх онцлогтой ажээ. Түүнчлэн Ганга нууранд тахил өргөх шашны зан үйл, 33 морин хуурын төвөргөөн төдийгүй нуурыг аргадах, хун шувуудыг урих ая эгшигийн тахил болно. Дашрамд дурдахад тус чуулганд Дагшин булаг, Нью Дариганга, Талын агуй, Шилийн богд уул, Хүрээ бүрд жуулчны бааз оролцох ажээ.

Сэтгэгдэл