Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

      “Өдрийн сонин” - ы 2014 оны 7 дугаар сарын 28-ны 178 дугаарт нийтлэгдсэн “Монголын төр дээрэмд гаршиж байна ” гарчигтай өгүүлэлд хуучнаар Лениний музейн байр хувьчлагдсан байсан мэтээр ташаа мэдээлснийг албан ёсоор няцааж байна.

            Тус барилга нь 1973-1980 онд Соёлын яамны захиалгаар улсын төсвөөр, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр баригдаж 1980 онд ашиглалтанд орсон. Энэ барилгыг төр аль нэг олон нийтийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан, худалдсан, шилжүүлсэн тухай Засгийн газрын шийдвэр огт гарч байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Тийм ч учраас шүүхээс уг барилга төрийн өмч болохыг хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн удаа дараа тогтоосон билээ.

            Харин Лениний музейн барилгыг ашиглаж байсан МАН нь тус барилгыг газрынх нь хамт иргэн Г.Алтантай 2012 оны 11 сарын 6 –ны өдөр байгуулсан нэг сая ам.долларын зээлийн гэрээний барьцаанд тавьсан бөгөөд одоо бид тус барилгыг зээлийн барьцааны зүйлээс гаргуулах талаар ажиллаж байна.

            Мөн уг барилгад үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон нь Монгол улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, Онцгой байдлын газрын техникийн үзлэгээр тус тус тогтоогдсон болно. Тухайлбал, барилгад одоо  бохир , цэвэр усны холболт болон халаалтын холболт байхгүй, хана болон шат нь олон газартаа нурсан, цахилгаан нь барилгын их засвар орохоос нааш холбох боломжгүй болсон бөгөөд усны шахуургыг нь Тусгаар тогтнолын ордонд аваачсан байдалтай байна.

 

В.И.Лениний музейг хүлээн авах үеийн зурагнаас...

            Түүнчлэн уг барилгад үйл ажиллагаа явуулж байсан түрээслэгч нарын Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн дагуу 2012 оны 2 сарын 1 ,  2012 оны 2 сарын 16-нд  тус тус дуусгавар болсон байна. Иймд,  хуучнаар Лениний , одоогийн Үлэг гүрвэлийн төв музейн барилгаас бизнес эрхлэгч нарыг төр хөөж гаргасан мэт мэдээлэл нь мөн ташаа болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
 

Соёл, спорт , аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл