Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, спорт аялал жуулчлалын яам, "Монгол шуудан" ТӨХК-тай хамтран "Тарбозавр Батаар" нэртэй шинэ марк гаргаж "Үлэг гүрвэлийн төв музей-д өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагааны үеэр Соёл, спорт аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл хэлэхдээ "Тарбозавр Батаар олдвороос улбаалж баримал, уран зургийн бүтээл төрж, энэ удаа марк гарлаа. Энэ нь соёлын өвийг хамгаалахаас гадна эдийн засагт хувь нэмрээ оруулна" гэсэн юм. Маркны эх зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ зурж, график дизайныг нь Ж.Ганхуяг хийсэн байна. Энэ үеэр анхны маркийг дугтуйн хамт 9900 төгрөгөөр худалдаалав. Олон хүн сайд Ц.Оюунгэрэлээр гарын үсэг зуруулан дурсгал болгон авч байлаа. Маркнууд 200-1000 төгрөгний үнэтэй бөгөөд өнөөдрөөс төв шуудангаар худалдаалж эхэлнэ. Монголын үлэг гүрвэлийн төв музей өмнө нь Тарбозавр Батаарт зориулан АНУ-аас авчирч музей байгуулах хүртэлх бүхий л үйл явцыг тусгасан түүхэн товчоон бүхий, ном хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн болон буддаг номыг бүтээсэн байна.

Сэтгэгдэл