Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Өчигдөр ССАЖЯаман дээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны ЗГХМА-ны хүмүүс хүрэлцэн ирж шинэ яамны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Алтан-Од, АЖБХЗГ-ын дарга Б.Маргад, Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, БТСХЗГ-ын дарга Д.Жаргалсайхан болон ӨМӨЗО-ны ЗГХМА-ны дэд дарга Чэнь Баочюань, газрын дарга Дэ Бө, Рэнь Линхуа, Ү-Шяо-Янь нар оролцсон байна. Соёл, спорт, аялал жуулчлалын яам БНХАУ-ын ӨМӨЗО-той өмнөх загийн газрын үед хийж хэрэгжүүлж байсан ажил болон хамтын ажиллгаагаа хэвээр үргэлжлүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Дашрамд сонирхуулахад ССАЖЯ-ны хамгийн анхны гадаад айлчлал “ Шанхайн экспо-2012”, ӨМӨЗО-ны Ордос, Хөх хотын аялал жуулчлалын газрынхантай уулзаж туршлага солилцсон явдал байсан юм.

Сэтгэгдэл