Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

   Соёл, спорт, аялал жуулчлалын яам салбарын төрийн байгууллагын удирдах ажилтан, салбар хариуцсан мэргэжилтэн нарт салбарын бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл олгох, ажлын туршлага солилцох, нэгдсэн удирдлагаар хангах, санаа бодлоо харилцан солилцох зорилгоор энэ онд бүсчилсэн  сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

            Уг төлөвлөгөөний дагуу 2014 оны зургаадугаар сарын 18-20-ны өдрүүдэд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлээр ахлуулсан бүрэлдэхүүн Ховд аймагт баруун бүсийн   САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬсэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

            Энэхүү сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүд, спортын холбоодын төлөөлөл /нэг аймгаас нэг хүн/, ерөнхий нягтлан бодогч, Соёл, урлагийн байгууллагын удирдах ажилтан, нягтлан бодогч, сумдын Соёлын төвийн эрхлэгч, аймаг тус бүрээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл болох зочид буудал, жуулчны бааз, тур оператор /нэг аймгаас тус бүр нэг хүн/ зэрэг 300 гаруй ажилтнууд хамрагдлаа.               ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П. Алтангэрэл сургалтыг нээсэн бөгөөд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нээлтийн үйл ажиллагаанд оролцон амжилт хүссэн юм.

            Сургалтаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2012-2016 оны үндсэн чиглэл, салбарын бүтэц, хүний нөөц,  Соёл, урлаг болон Биеийн тамир, спорт, Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, Салбарын төсөв, хөрөнгө оруулалтын 2013 оны гүйцэтгэлийн тайлан мэдээ, 2014 оны төсөв, хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын эрхзүйн орчин, зорилго, үйл ажиллагаа, Соёлын статистик мэдээ тайлан гаргах, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах бодлого, шинэчлэл, Түүх соёлын хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын талаар мэдээлэл өгсөн юм.

            Мөн  харилцан туршлага судлуулахаар Монгол Улсын хошой соёлын төв болох  Хэнтий аймгийн Батноров сумын соёлын төвийн  эрхлэгч И. Буянхишиг “Соёлын төвийн үйл ажиллагаа” сэдвээр, Монголын зочид буудлын холбооны гүйцэтгэх захирал Н. Батцэнгэл “Зочид буудлын үйлчилгээг зохион байгуулах нь”  сэдвээр тус тус илтгэл тавьлаа. Салбарын үйл ажиллагаанд жендерийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөгөөг боловсруулахад чиглэл өгөх зорилгоор “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг танилцууллаа.

            Энэ үеэр “Соёлын тухай”, “Номын сангийн тухай”, “Киноны тухай”, “Музейн тухай”, “Спортын тухай”, “Аялал жуулчлалын тухай”, Соёл, урлагийн ажилтны нийгмийн хангамж, баталгааны талаар авч буй арга хэмжээний тухай, Соёл, урлагийн байгууллагын орчин, нөхцөл, стандартын талаарх бодлогыг танилцуулж, санал авсан бөгөөд “Салбарын 2012 оны статистик мэдээ”, Аялал жуулчлалын 2014 оны цаглабар, Аялал жуулчлалын лавлах, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Паралимпийн спортын төрөл, Алхалт эрүүл мэндийн баталгаа, Бага насны хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал, Өсвөр, залуу үеийнхний дунд багийн спортыг хөгжүүлэх нь сэдэвт сургалтын гарын авлага, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургууль дээрээ хийх дасгалын зурагт үзүүлэн, Цусны даралт,  Чихрийн шижин, таргалалтын үед хийх дасгалын зөвлөмж зэрэг гарын авлага, нугалбаруудыг тараасан юм.  

            Салбарынханы зүгээс ССАЖЯамны удирдлагуудад хандан тавьсан асуултыг багцлахад:  

-       Хөдөөгийн соёлын төвийн үйл ажиллагаа өөрсдийн уламжлалыг алдах болсон ч Ц.Оюунгэрэл сайдын хэлснээр өөрсдийн онцлог, хэв шинжийг агуулсан сор бүтээл гаргах тал дээр анхаарч байгаа  

-       Соёлын ажилчдын нийгмийн асуудал орхигдож байгаа

-       Уран бүтээлийн болон томилолтын зардал бага   

-       Орлогын төлөвлөгөө жил бүр нэмэгдэж байгаа

-       Орон тоог нэмэгдүүлэх

-       Номын санчдад сургалт зохион байгуулахад зардал баталж өгөх

-       Зөөврийн номын санг хангалттай ажиллуулахад шаардагдах тээврийн шатахууны зардлыг баталж өгөх  

-       Ном гал, усны үерт автах магадлал өндөр тул хадгалалт хамгаалалтыг сайжруулахад анхаарах зэрэг асуултыг ихэвчлэн тавьсан бөгөөд удирдлагууд холбогдох хариултыг салбарынхандаа өглөө.  

Сургалт зохион байгуулагдсанаар салбарынханы  эрх зүйн мэдлэг дээшилж, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны багц мэдээлэлтэй болж нэгдсэн удирдлагаар хангагдаж байгаа юм.   

Үргэлжлүүлэн Хангайн бүсийн зөвлөгөөн, сургалт  Орхон аймгийн төвд энэ сарын 24-27-ны өдрүүдэд зохиогдоно. Энэхүү үйл ажиллагаанд Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг найман аймгийн төлөөлөгчид хамрагдах юм.

Сэтгэгдэл