Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

    Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлалын яам БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс туйрыг сэргээн засварлах хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Гарын үсгийг ССАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл,  БНХАУ-ыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Xang Qingdong нар үзэглэсэн бөгөөд ийнхүү гарын үсэг зурж баталгаажснаар засварын ажил эхэллээ.

 Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туйр цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааж байсан домогтой.

Уг хэлэлцээрийг байгуулснаар  Хэрлэн барсын туйрыг сэргээн засварлаад зогсохгүй цаашид Монгол, Хятад хоорондын соёлын салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжих ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл