Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл хүүхдийн зохиолчдыг хүлээн авч уулзлаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн ном зохиолын хэл найруулга замбараагүй, хяналтгүй байгаа талаар шүүмжлэх болсон. Үүнтэй ч хүүхдийн зохиолчид  санал нэг байлаа. Тэд хүүхдийн ном зохиолыг хэн дуртай нь хэвлүүлдэг болсон, орчуулгын ном зах зээл дээр их байгаа талаар хэлээд зохиолчид ч хэл найруулга, агуулга дээрээ анхаарах хэрэгтэй байна гэсэн юм. Уулзалтын үеэр МЗЭ-ийн Хүүхдийн зохиолчдын үндэсний төвөөс Ц.Оюунгэрэл сайдад хэд хэдэн санал, хүсэлтийг бичгээр уламжлан өглөө. Үүнд: Хүүхдэд зориулсан уран бүтээлийн агуулга, хэл найруулга, хөгжил дэвшлийн асуудлыг хариуцсан мэргэжилтэнг тус яамны бүтэц бүрэлдэхүүнд тусгайлан оруулж өгөх, яам бодлогоор тусгайлан нэн шаардлагатай төрөл зүйлээр хүүхдэд зориулсан шилдэг бүтээл бичүүлэх, Үндэсний соёл, уламжлал, түүхэн сэдвээр захиалгат бүтээл бичүүлэх зэрэг саналыг дэвшүүлжээ.

 

Уг бичгийн хариуд Ц.Оюунгэрэл сайд яамнаас баримталж буй бодлого, боловсруулж буй төсөл хөтөлбөр, хуулиудыг танилцуулаад эдгээрт дээрх саналууд хэрхэн туссан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн БШУЯамтай сургуулийн театр, амралтын өдрүүдэд сургуулийн номын санг ажиллуулах талаар санал солилцохоор боллоо.

Уулзалтын төгсгөлд Хүүхдийн зохиолчдын “Пен” төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон бөгөөд өмнө нь олон сайдын нүүр узэн уулзаж байсан ч ийнхүү асуудлыг шийдэж, ажил болгож байсан үе байхгүй хэмээн зохиолчид сэтгэл өөдрөг буцлаа.

Сэтгэгдэл