Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгаланг хүлээн авч уулзлаа. Тэрээр саяхан Косово улсад зохиогдсон моно жүжгийн “Моно Арт-2014” фестивальд Монгол Улсаа төлөөлөн “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ “Шилдэг уран бүтээл-Гран При” шагналыг хүртээд байсан билээ. Дэлхийн 13 орны жүжигчид оролцсон уг фестивальд түүний бүтээл юугаараа илүүсэн байсан талаар тодруулахад:

Ц.Баясгалан: Энэхүү жүжгийн зохиолын зохиогч нь өөрөө уг фестивалийг шүүж байсан бөгөөд Азиас өөрийнх нь жүжгийг анх удаа, тэгээд монгол хүн тоглоно гэдэг сонин байна гэж хэлж байсан. Гэтэл тоглолтын дараа бүх зүйл чинь цогцоороо сайн байлаа гэж хэлээд ирэх жил Герман улсад болох фестивальд албан ёсоор оролцох урилга өгсөн. Уг фестивальд ердөө 7 улсыг сонгон оруулах байсны нэг нь болсон доо баяртай байгаа хэмээсэн юм.

Мөн тэрээр 3 хүн, ердөө 20 кг ачаатай Монгол Улсынхаа нэрийг хэрхэн гаргаж болдогийг харууллаа гэсэн юм

Сэтгэгдэл