Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

БНХАУ-ын Бээжин хотноо байрлах Их түмэн санаачлага хөтөлбөрийн нарийн бичгийн газарт зам, тээвэр болон аялал жуулчлалын асуудал хариуцсан олон улсын зөвлөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

Их Түмэн Санаачилга (ИТС) хөтөлбөр нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын эд^йн засгийн хамтын ажиллагааны механизм бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн. ИТС нь гишүүн орнуудын Сангийн дэд сайд нарын түвшинд тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, байгаль орчин, худалдааг хөнгөвчлөх талаар үндсэн 5 салбарын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ.

Сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хамрах цар хүрээгээ өргөтгөх зорилгоор зам. тээвэр болон аялал жуулчлалын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

БНХАУ-ын Бээжин хотноо байрлах Их түмэн санаачилга хөтөлбөрийн Нарийн бичгийн газарт зам, тээвэр болон аялал жуулчлалын асуудал хариуцсан олон улсын зөвлөх сонгон шалгаруулахаар нээлттэй зарлаад байна. Энэ зөвлөх нь Их түмэн бүс нутгийн зам, тээвэр болон аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын судалгаа. дүгнэлт хийх, эдгээр чиглэлийн хүрээнд стратегийн баримт бичиг болон холбогдох хэрэгжүүлэх боломж, бололцоотой төслүүдийг боловсруулах, зам, тээвэр болон аялал жуулчлалын салбаруудын дэд хороодын уулзалтууд зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллах юм.

Зөвлөхийн сонгон шалгаруулалт оолон гэрээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бээжин дэх салбар хариуцаж хийнэ

Сонгон шалгаруулалтын зарыг

http//jobs.undp.org/cj_view_job.cfm?cur_job_id=46663 болон

http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/operations/jobs/ вебсайтуудаас тус тус үзнэ үү.

Сэтгэгдэл