Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өнөөдөр төрийн хэлний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар нийт 6 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: ЮНЕСКО-гоос ирүүлсэн сургалтын чиглэлүүдийн оноосон нэрсийг монголчилсон талаар, ЗТЯ-наас ирүүлсэн ”Резин дугуй, хийлэх хошуу... зэргийн үйлчилгээний нэр томъёо, тайлбар толь-ийн стандартын талаар, түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад /ормол/ үгсийн товч толь, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд орсон “ээлжийн ростер” хэмээх үгэнд өгөх тайлбар, “Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн нэр томъёог өөрчлөх талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх нэр томъёог өөрчлөх талаар, харилцаа, холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн “Цахим сүлжээний нээлттэй эхийн үйлдлийн системийн монгол нэр томъёо” стандартын төслүүдийг хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл