Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

ЮНЕСКО-БНСУ-ын итгэлцлийн сан хамтран хэрэгжүүлж байсан “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь: Монгол улсад гар урлалын үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд ССАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран "Монголын гар урлалын салбарын стратеги боловсруулах" сэдэвт дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг  амжилттай зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгээр 2012-2013 онд орон нутагт зохион байгуулсан гар урлалынсалбарын судалгаа, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг гар урлаачдад эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалтуудаар боловсруулсан гар урлалын салбарыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.

Энэхүү арга хэмжээнд ССАЖЯ, ХЯ, Үндэсний статистикийн хороо, Оюуны өмчийн хороо, МҮХАҮТ, Нийслэлийн хөдөө аж ахуйн газар, ЖДҮ-ийг дэмжих төв, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон гар урлалын холбоод, нийгэмлэгүүдийн төлөөлөл оролцсон юм.

Гар урлал эрхлэгчид тулгамдаж буй асуудалаа:

-          Тодорхой стандарт байхгүй бүгд сайн дураараа үйлдвэрлэдэг

-          Сав баглаа, боодол, хаяг, шошгонд анхаардаггүй

-          Санхүүгийн дэмжлэг муу авдаг, зээлийн хугацаа богино хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг

-          Мэдээллийн нэгдсэн бааж байхгүй хэмээн тодорхойллоо.

Сэтгэгдэл