Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг болох Өвөрхангай аймгийн Хар хорин суман дах Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд энэ сарын 18-19-нд шилжих шөнө хулгай орж хосгүй үнэт болон үнэт  долоон бурхан  алдагдсан хэрэг гарсан  билээ.

Гэвч хууль хяналтын байгуулллагынхан шуурхай сайн ажилласаны үр дүнд  энэ амралын өдөр буюу 24-ний бямба  гарагт хулгайчдыг барьж бурхадыг олжээ.  

Харин  өнөөдөр ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх  газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга,  цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал тэргүүтэй албаны хүмүүс уг бурхадыг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өглөө.

ССАЖЯам эдгээр бурхадыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт түр хугацаагаар хадгалуулах юм  байна.  Тус музейн  бүртгэл мэдээллийн санч болон сан хөмрөгийн эрхлэгч нар уг бурхадыг хэмжилт хийн тоо ширхэгээр бүртгэн хүлээн авах ажиллагааг эхлүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл: Уг хэрэг явдал нь цаашид хосгүй үнэт болон үнэт үзмэрүүдээ бид хэрхэн хадгалах талаар тодорхой бодлого боловсруулах, сайжруулах шаардлага  байгааг харууллаа. Уг музей нь аймгийн мэдэлд байдаг ба аймгийн хэмжээнд удирддаг байсан. Цаашид аймгийн мэдэлд бус улсын хэмжээнд авах асуудал хөндөгдөх байх хэмээгээд хууль хяналтын байгууллагынханд хурдан шуурхай ажиллаж өгсөнд талархал илэрхийллээ.

 

Алдагдсан бурхадыг эргэн сануулбал:  Хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэйбосоо том жижиг  Майдар, Жанрайсиг зэрэг хосгүй үнэт соёлын өвүүд байсан юм. 

Сэтгэгдэл