Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулны хадны хагалбарт хийсэн булшны малтлагаар дахин давтагдашгүй нэгэн хөгжмийн зэмсгийг олдворлосон нь” Алтай ятга” байсан. Уг чавхдаст хөгжмийн зэмсгийн насыг булш болон бусад эд өлгийн зүйлсийн насыг үндэслэн VII-VIII зуун буюу эртний Түрэгийн үе гэж тогтоожээ. Дайчин баатрын толгой тус газар байрлуулсан байдлаар олдсон таваас зургаан чавхдаст уг хөгжим дээр бичигдсэн бичээс нь эртний “Руни” бичиг байсан нь хөгжмийг хийсэн хүний нэрийг тодорхойлж, ан хийж яваа баатрын дүрс болон ан амьтдын дүрс сийлсэн байсан нь гурван өөр цаг хугацаанд сийлсэн байх боломжтойг мөн харуулжээ. Харин Герман улсын эрдэмтэд уг хөгжмийн зэмсгийг тодорхойлохдоо Морин хуур хөгжмийн эртний хэлбэр байж болох юм гэж таамагласан байна.Уг хөгжмийн зэмсгээр дуу хөгжим тоглосон анхны  тоглолт өнгөрсөн долоо хоногт АСА циркт болж үзэгчдийг гайхшруулсан юм. 

Ч.Мөнх-Эрдэнэ ятгач тайзан дээр хоёр ширхэг “Алтай” ятга хөгжмийг зэрэг тоглов. Мөн тайзан дээр Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” хэмээх аязыг 12 ятгачинтай нийлж тоглосон нь үнэдэсний өв соёлоор бахархсан, омогшуулсан явдал боллоо.

1400 жилийн тэртээх баатрын хөгжим болсон “Алтай” ятгын тоглолтын орлого бүхэлдээ “Алтай” ятга хөгжмийг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх ажилд зарцуулагдах юм байна.

Сэтгэгдэл