Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог билээ. Энэ жил Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой мөн тохиож байгаа юм. Олон улсын музейн өдрийг тохиолдуулан "Монголын музейн хөгжил, шинэчлэл 90 жил" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал Төрийн өмчийн XI байрны хурлын танхимд боллоо.  

150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос энэ өдрийг тэмдэглэх болсон ба манай улс 2003 оноос  энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ жил “Музей ба дурсамж” сэдвийн дор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм.

"Монголын музейн хөгжил, шинэчлэл-90 жил" эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд хатагтай Ц.Оюунгэрэл, Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

Музейн хөгжил болон музейн шинэчлэлийн асуудлаар олон илтгэл тавигдсан ба 21 аймгийн музейн ажилтан болон музей судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.  Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний түүхийн музей үнэгүй үйлчилсэн юм.  Мөн энэ өдөр Ц.Оюунгэрэл сайд  хуучнаар Лениний музей болох Үлэг гүрвэлийн төв музейн  байдалтай очиж  танилцсан юм.  

Сэтгэгдэл