Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖЯ-ны үл хөдлөх хөрөнгөд шилжин ирсэн хуучин циркийн үйл ажиллгаатай өчигдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил нар очиж танилцлаа. Улсын циркийг 2007 онд хувьчилсан ч циркийн урлагийг бол хувьчлаагүй юм. Дондог Дулам хатны зуны өргөө байсан гэр хэлбэрт модон дуганы уг барилга нь засгийн газрын 2001 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолоор гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүсийг 1,7 га байхаар тогтоосон.


Харин ойр орчмын хамгаалалтын бүсэд хэвлэх үйлдвэр, хувийн байшин, автомашиныг төлбөртэйгөөр зогсоох үйл ажиллгаа явуулж байх юм. Энэхүү хуучин циркийн барилгын дугуй дээвэр, манежид л циркийнхэн маань хорогдож, циркийн урлагийн амин сүнс оршин, ирээдүй хойч үе маань боловсорч байна. Харамсалтай нь энэхүү барилагад төрийн үйлчилгээ дутсанаас болж тасалгааны температурт дасгал сургуулилтаа хийх ёстой -5 градусын хүйтэнд хүүхдүүд хичээллэн биднийг угтсан.

                                    

Ц.Оюунгэрэл сайд байрны өрөө тасалгаатай танилцаад мөөгөнцөр үүсэж, хана тааз, цонхноосоо дулаанаа алдаж, цууралт өгч, дээвэр нь нурсан байшинг үзээд төр гэдэг зүйл их олон жил энэ газарт үгүйлэгдэж. Дэлхийн циркийн олимп гэгдэх Монте-Карлогоос шагнал хүртсэн циркчдээ ийм орчин нөхцөлд амжилт гаргасныг хараад ичиж байна, бахархаж байна.

                                   

 

Циркийн урлагыг амьд байлгая гэвэл шинэ циркийн барилгатай болтлоо нүүдлийн цирк худалдан авах, ойрын хугацаанд циркийн захиргаатай болох хэрэгтэй гэж үзлээ. Засгийн газарт улсын циркийн захиргаатай болгох санал оруулж, улсын циркийн захиргаа шинээр байгуулан тухтай, тохьтой, дулаахан орчин нөхцөлд бэлтгэлээ хийдэг бүтэц зохион байгуулалтаар хангаж өгөх цаг нь болсон байна. Уг барилгад мэргэжлийн архитектурч авчран үнэ цэнэтэй ямар зүйлийг нь авч үлдэх, аль хэсгийг нураах зэргийг дүгнүүлэн, маргаантай байгаа асуудлыг шийдүүлж, шинээр циркийн барилгын зураг төсөл хийлгэх хэрэгтэй гэж дүгнээд буцлаа.

Сэтгэгдэл