Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХАРЬЯА ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН ЗАХИРЛЫН, УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙН ЗАХИРЛЫН, ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЗАХИРЛЫН, ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЗАХИРЛЫН, ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙН ЗАХИРЛЫН албан тушаалд томилогдох

ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нэг.Нийтлэг зүйл

1. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 60 тоот тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д заасныг үндэслэн тус яамны харьяа Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Уран зургийн галерейн захирал, Үндэсний музейн захирал, Үндэсний номын сангийн захирал, Үлэг гүрвэлийн төв музейн захирлыналбан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Соёлын тухай хуульд заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

а/ Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, магистр

-

Мэргэжил

Соёл болон урлаг судлаач, нийгэм судлаач, найруулагч,  сэтгүүлч, эрх зүйч

-

Мэргэшил

Соёл, урлагийн менежерийн сертификаттай

-

Туршлага

10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

Төрийн байгууллагад ажилласан туршлагатай байх

Ур чадвар

 

Судалгааны бүтээлтэй, хамт олныг удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх,       компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх, стратегийн төлөвлөлт хийх туршлагатай

Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, илүү цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тухайн салбарын хөгжлийн хандлага, өнөөгийн үйл ажиллагааг зөв үнэлж, дүгнэх аргазүй, чадвар эзэмшсэн байх, дүн шинжилгээ хийдэг чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

                   

            б/ Уран зургийн галерейн захирал

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавраас доошгүй зэрэгтэй байх

Магистр

Мэргэжил

Зураач, музей, урлаг болон соёл судлаач, найруулагчнийгмийн ухааны мэргэжилтэй

-

Мэргэшил

Урлаг соёлын менежментийн арга зүй эсвэл төрийн удирдлага

-

Туршлага

Төрийн байгууллагад 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх

-

Ур чадвар

 

Хамт олныг удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх,  , стратегийн төлөвлөлт хийх туршлагатай

Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, илүү цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тухайн салбарын хөгжлийн хандлага, өнөөгийн үйл ажиллагааг зөв үнэлж, дүгнэх аргазүй, чадвар эзэмшсэн байх, дүн шинжилгээ хийдэг чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

в/ Үндэсний музейн захирал

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын магистраас доошгүй зэрэгтэй байх

Доктор

Мэргэжил

Түүхч, музей, соёл, урлаг судлаач, найруулагч

Соёлын менежмент

Мэргэшил

Соёлын болон түүхийн салбар ухааны аль нэг чиглэлээр мэргэшсэн байх

-

Туршлага

10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

-

Ур чадвар

 

Хамт олныг удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх,  , стратегийн төлөвлөлт хийх туршлагатай

Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, Багаар ажиллах чадвартай байх

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, илүү цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тухайн салбарын хөгжлийн хандлага, өнөөгийн үйл ажиллагааг зөв үнэлж, дүгнэх аргазүй, чадвар эзэмшсэн байх, дүн шинжилгээ хийдэг чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

г/ Үлэг гүрвэлийн төв музейн захирал

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Магистраас доошгүй зэрэгтэй байх

Доктор

Мэргэжил

Музей, соёлын өв, соёл  судлаач, газарзүйч, ан агнуур судлал

Амьтан судлал

Мэргэшил

Байгалийн шинжлэх  ухааны чиглэлээр мэргэшсэн байх

Нягтлан бодох бүртгэл, төсвийн байгууллагын санхүүгийн талаар мэдлэгтэй байх

Туршлага

10 –аас  доошгүй жил ажилласан

Музейн ажлын туршлагатай, суурь судалгааны сэдвийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан,эрдэм шинжилгээний бага хурал удирдаж, удаа дараа илтгэл тавьж байсан, музейн шинэчлэлийн арга барилыг эзэмшсэн  

Ур чадвар

 

Хамт олныг удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх, стратегийн төлөвлөлт хийх туршлагатай

Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, илүү цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тухайн салбарын хөгжлийн хандлага,өнөөгийн үйл ажиллагааг зөв үнэлж, дүгнэх аргазүй, чадвар эзэмшсэн байх, дүн шинжилгээ хийдэг чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

д/ Үндэсний номын сангийн захирал

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Магистраас  доошгүй зэрэгтэй байх

Доктор

Мэргэжил

Нийгмийн ухаан, номын санч, ном зүйч

-

Мэргэшил

Мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

-

Туршлага

Төрийн болон хувийн байгууллагад 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх

Номын сангийн чиглэлээр ажлын туршлагатай

Ур чадвар

 

Хамт олныг удирдан зохион байгуулах, бусдыг манлайлах, монгол хэл бичгийн дүрмийг бүрэн эзэмшсэн байх, компьютерын өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх, стратегийн төлөвлөлт хийх туршлагатай,

Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн байх, багаар ажиллах чадвартай байх

Тусгай шаардлага:

Нууц хадгалах, илүү цагаар ажиллах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тухайн салбарын хөгжлийн хандлага, өнөөгийн үйл ажиллагааг зөв үнэлж, дүгнэх аргазүй, чадвар эзэмшсэн байх, дүн шинжилгээ хийдэг чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

 

3.Сонгон шалгаруулалтыг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс Засгийн газрын 10 дугаар байрны 1 давхрын хурлын танхимд 2014 оны 05 дугаарсарын 19-ны өдөр9.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)    Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);

2)    Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хувь;    

3)    Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;

4)    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,

5)    Ажил байдлын тодорхойлолт;  

6)   4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7)   Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл /cover letter/

8)   Шалгалтын үйлчилгээний төлбөр

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

6.Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 60 тоот тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.

9.Ажлын байранд тавигдсан шаардлагын талаар захиалга өгсөн байгууллага болох Соёл, спорт, аялал жуулчлалын  яамны  310053 дугаарын утсанд хандаж зарим мэдээллийг авч болно. 

Харилцах ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН 10 ДУГААР БАЙР,

108 ТООТ ӨРӨӨ , утас310053

Сэтгэгдэл