Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

      Өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд ийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Төлөөллийн жагсаалтад, “Монгол уран бичлэг”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэн тунхагласан БАТЛАМЖ хүлээн авах ёслолын үйл  ажиллагаа боллоо.

            Энэхүү ёслолын ажиллагаанд  ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд,Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэс­ний комиссын Ерөн­хий нарийн бичгийн дарга Г.Жар­галсайханзэрэг албаны хүмүүс оролцсон юм.

            Батламжийг ГХ сайдЛ.Болд, Ц.Оюунгэрэл сайдад албан ёсоор гардуулан өгсөн бөгөөд Ц.Оюунгэрэл сайд батламжийн эх хувийг Үндэсний музейд хүлээлгэн өглөө. ЮНЕСКО-д бүртгүүлсэн он цагийг сийрүүлэн хүргүүлбэл:

             2013 оны 12-р сард Азербайжан улсын нийслэл Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан болж уг хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдсан бөгөөд 12 дугаар сарын 05-ны өдөрЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бусөвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” мөн санал нэгтэйгээр батлагдсан юм. Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлсэн байна.
            ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол үндэстэн байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн “Монгол гэр” Хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад баярласнаа төлөөлөгчдөд илэрхийлсэн бөгөөдтэрээр: “Бид хүн төрөлхтний өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа тод ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалан явах болно” хэмээсэн. Мөн 2013 онд  10 жилийн ойгоо тэмдэглэсэн  соелын биет бус өвийн конвенцийн хэрэгжилтэнд өндөр ач холбогдол өгч байгаагаа уламжилж ард түмнийхээ үнэт өвүүдийг хадгалж хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтадманай улсын 5дахь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө ньМонгол цуур, Монгол тууль, Уламжлалт бүжиг бий-биелгээ, Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгаа бүртгэгдсэн билээ.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад ийнхүү манай улсын 6 дахь өв амжилттай бүртгэгдсэн бөгөөд өмнө нь Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй бүртгэгдсэнбөгөөд манай улсаас Соёлын биет бус өвийн чиглэлээр ЮНЕСКО-гийн Төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад нийт 11 өв бүртгэгдээд байна.


Сэтгэгдэл