Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 2013 оны

ажлын тайлан

 

2014.01.08                                                                                                        Улаанбаатар хот                         

 

Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан зарлиг, тогтоол, Үндэсний хөтөлбөрүүд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэхдээ Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Засгийн газрын  “Тусгай сангийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”,  Засгийн  газраас баталсан Соёл, урлаг хөгжүүлэх сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явууллаа.

Сангийн захиргаа нь сангийн хөрөнгийн орлого, зарлагын мэдээ, тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгч байв.Мөн 2014 оны төсвийн төслийг тогтоосон хугацаанд зайлшгүй хийгдэх шаардлагатай арга хэмжээ, ажил үйлчилгээний зардал, хугацааг тусган боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн.

            2013 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар  сангийн төсөвт 6,099,887,500 төгрөг төсөвлөгдсөнөөс улсын төсвөөс 4,864,670,236.26 төгрөгийн санхүүжилт авч  гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажил үйлчилгээг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалт, соёл, урлагийн үйл ажиллагааны гэж ангилав.

      Тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг төрөл ангилалын дагуу дэлгэрэнгүй гаргавал:  

Сонгодог урлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

·         Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын сонгодог урлагийг хөгжүүлэхэд оруулсан гавъяа зүтгэлийг үнэлж уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлж рояль (хан хуур) худалдан авч өгөх зардалд 22 000 000 төгрөг

·         Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах  “Морин хуур” наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж 12 627 500 төгрөг

·         Монгол Улсын Төрийн дуулалын цомог худалдан авахад 9 600 000 төгрөг

·         “Мөнгөн хараацай-2012” хүүхдийн ардын урлагийн наадмын оны шилдэг шалгаруулах ёслолын ажиллагааны зардалд 10 000 000 төгрөг

·         Франц улсад зохион байгуулагдах олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын олон улсын XII уралдаанд оролцох У.Анударийн замын зардалд 1 886 300 төгрөг

·         Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэн зохион байгуулах зардалд 3 955 315 төгрөг

·         Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс эрхлэн  гаргах “Соёмбо” сэтгүүлийн туршилтын дугаарыг хэвлүүлэх зардалд 2 673 000 төгрөг

·         Тархан суурьшсан Монголчууд ТББ-с санаачилсан хилийн чанд дахь Монголын соёлын дурсгал болох “Өлзийт хааны ордон” номыг хэвлүүлэх зардалд 46 500 000 төгрөг

·         Театрын зураач Ж.Ганбатын туурвисан “Монголын ердийн хөсөг тэрэг” номыг 1400 хувь хэвлүүлэх зардалд 2 548 000 төгрөг

·         Аман түүх  төслийн санхүүжилтэнд 20 000 000 төгрөг

·         Сумдын номын санд номын сангийн программ хангамжийг нэвтрүүлэх сургалт зохион байгуулах зардалд 14 920 000 төгрөг

·         Мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор зарласан жүжгийн зохиолын уралдааны зардалд     26 523 000 төгрөг   

·         Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлч шалгаруулах “Гэгээн муза” наадмын “Шилдэг залуу уран бүтээлч” шагналын зардалд 1 000 000 төгрөг

·         2013 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт зохион байгуулах зардалд 117 745 600 төгрөг

·         Кино урлагаар дамжуулан хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм орчны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Цахлай нисэх гэж төрдөг” телевизийн олон ангит уран сайхны киноны хөгжим зохиох, дуу хөгжмийн найруулга хийх зардалд 20 000 000 төгрөг

·         “Хүүхэд бүр уншигч” аян зохион байгуулах зардалд  45 000 000 төгрөг

·         Хөгжмийн зохиолчдийн том хэлбэрийн бүтээлийн гар бичмэлийг хэвлэх, тоон системд нэвтүүлэх “Нотны хэвлэл” төслийн зардлын урьдчилгаанд 14 050 125 төгрөг

·         “Дөрөө” модерн бүжгэн жүжгийн тоглолт зохион байгуулах зардлын урьдчилгаанд 18 000 000 төгрөг

·         Соёл, урлагийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гадаадын мэргэжилтний туршлагаас суралцах зортлгоор Япон улсын “Жапан симфониа” –ийн удирдаач Иноүэ Хисаёшигийн монголын удирдаач , хөгжимчдөд зориулсан сургалт, хамтарсан тоглолт зохион байгуулах зардалд 7 114 000 төгрөг

·         УДБЭТ-т ажиллах гадаадын мэргэжилтэн багш болон тоглолтын зардалд               12 850 000 төгрөг

·         Мэргэжлийн соёл, урлагийн төв байгууллагууд орон нутагт аялан тоглолт зохион байгуулах зардалд 178 756 800 төгрөг

·         УДБЭТ-ын 2013 онд бүтээн туурвих “Кармен”, “Трубадур” дуурийн зардалд          120 000 000 төгрөг

·         “Халх Монгол оронд анх бурхны шашин эх олсон учир ину” судрыг худалдан авах болон хэвлүүлэх зардалд 6 243 600 төгрөг

·          Испани улсад болох олон улсын залуу төгөлдөр хуурчдын IX уралдаанд оролцох Г.Мэргэний замын зардалд 1 675 800 төгрөг

·         2013 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Дон кихот”, драмын жүжиг, “Норовын намтар” хүүхдийн драмын жүжиг, орчин үеийн сэдэвт жүжиг бүтээн туурвих зардалд  209 528 600 төгрөг

·         Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 2013 онд туурвин бүтээх “Төрийн ажнай” дуулалт жүжгийн урьдчилгаа санхүүжилтэнд 140 000 000 төгрөг

·         Баруун Монголчуудын үндэсний өв “Ихэл” хуурыг урлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Уран манлай” ХХК-иар Увс аймгийн 19 суманд 190 ширхэг ихэл хуур урлах зардлын урьдчилгаанд 34 200 000 төгрөг

·         Улсын филармоний 2013 онд туурвин бүтээх “Хувдай ишигний паян” хүүхдийн симфони үлгэр, “Хөхөө Намжил” хүүхдийн бүжгэн жүжиг, “Баян Монгол Мину” театрчилсан уран сэтгэмжит концертийн урьдчилгаанд  120 000 000 төгрөг

·         Аймаг нийслэлийн соёлын төвийн эрхлэгч, бүжгийн багш нарын дунд зохион байгуулагдах нийтийн цэнгээнт бүжгийн сургалтыг зохион байгуулах зардалд          3 800 000 төгрөг

·         АНУ-ын Колорадо мужийн Денвер хотноо 2013 оны 06 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 19-ны өдрүүдэд “Колорадо балетийн академи”-ийн таван долоо хоногийн зуны сургалтанд оролцох ХБК-ийн 8 оюутан, 2 багшийн замын зардал, аялалын  даатгалын зардалд 27 140 521 төгрөг

·         Монгол Улсын Үндэсний эрдэм шинжилгээний уншлагын танхимыг дижитал уншлагын танхим болгоход шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад        19 404 000 төгрөг

·         Монгол Улсын сонгодог урлагийн хөгжил, түүхэн замналыг харуулсан баримтат кино бүтээх, зурагт цомог хэвлүүлэх зардалд 19 300 000 төгрөг

·         ОХУ-ын Пермь хотын хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа 12 сурагчийн Монгол талын орчуулагч, асран хүмүүжүүлэгч Д.Алтантуяагийн Улаанбаатар-Пермь-Улаанбаатар чиглэлийн замын зардалд 512 350 төгрөг

·         Эх үрсийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотноо 2013 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд циркийн сургуультай амьтадын тоглолтыг зохион байгуулах зардалд 8 000 000 төгрөг

·         Сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилгоор “Монгол Улсад сонгодог урлаг үүсч хөгжсөн 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зардалд 5 300 000 төгрөг

·         Монгол- Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд сонгодог урлагийн чиглэлээр Бүгд Найрамдах Австри улсаас багш урьж ажиллуулах, сургалт семинар, урлагийн тоглолт зохион байгуулах зардалд 31 301 100 төгрөг

·         Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 2013 онд бүтээн туурвих “Этүгэн тэнгэрийн дуудлага, Хөвсгөл нутгийн шаштир оршивой” уран сэтгэмжит бүтээлийн зардалд 51 000 000 төгрөг

·         “Чулуун судар - соёлын өв” төслийн хэрэгжүүлэх зардалд 27 212 850 төгрөг

·         Хөгжим бүжгийн коллеж, “Их талын джаз” төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулах джаз урлагийг олон  нийтэд түгээн дэлгэрүүлэх олон улсын хамтарсан тоглолт, сургалтанд дэмжлэг үзүүлэх зардалд  37 000 000 төгрөг

·         Монголын балетын хөгжил сангаас зохион байгуулах “Бидний мөрөөдөл” тоглолтын зардалд 12 000 000 төгрөг

·         ОХУ-ын Пермь хотын хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа сурагчдын орчуулагч, асран хүмүүжүүлэгч багшид шаардагдах зардалд  3 900 000 төгрөг

·         Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын “Ээрэн хүрээ” үндэсний дуулалт бүжгэн жүжиг туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлж 81 000 000 төгрөг

·         “Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналын үнэмлэх, тэмдэгийг хэвлүүлэхэд шаардагдах зардалд 8 960 000 төгрөг

·         Архангай аймгийн оршин суугч, шилдэг зохион бүтээгч, хөгжмийн мастер Л.Дэмчиггаравын эртний хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн, уран бүтээлийн тоглолт зохион байгуулах зардалд 10 000 000 төгрөг

·         Музей, галерейд хадгалагдаж буй түүх соёлын дурсгалт зүйлийг сурталчлах, загвараар нь бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх зардалд 50 000 000 төгрөг

·         Сэтгүүлч С.Цогтсайхан агсны  "Нутгийн -Уул" дууны клип бүтээх зардалд 7 500 000 төгрөг

·         Соёлын өвийг хадгалан хамгаалах, зориулалттай В.И.Ленины музейн барилгыг төрийн өмчлөлд шилжүүлэх авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах, үүнтэй холбоотой хууль зүйн туслалцаа авах зардалд 20 000 000 төгрөг

·         Уран зургийн галлерейн 2,3 дугаар давхарын гэрэлтүүлгийг солих, 46 ширхэг уран зургийг шиллэх, уран зурагт зориулсан гүйдэг зам тогтоогч суурилуулах, галерейн каталоги хэвлүүлэх зардалд 63 355 025 төгрөг

·         “Соёл, спорт, аялал жуулчлалын яамны лавлах ном”-ыг хэвлүүлэн түгээх зардалд 33 000 000 төгрөг

·         Хархорум музейн хэрэгжүүлэх “Уламжлалт тоглоом наадгайн гэр тохижуулах” төслийн санхүүжилтэнд 5 000 000 төгрөг

·         Уильям Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн “Ромео Жулет” сонгодог мюзиклбүтээн туурвих зардалд дэмжлэг үзүүлэхэд 14 000 000 төгрөг

·         Төв аймгийн Мөнгөнморьт сумын 90 жил, Соёлын төвийн 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд зориулан иж бүрэн бүжгийн хувцас, хэрэглэлийг шинэчилж “Ямаха” даралтат хөгжим худалдан авах зардалд 3 499 900 төгрөг

·         Р.Ч.Эндрьюс Монголд түүх үргэлжилсээр гэрэл зургийн үзэсгэлэнгийн каталоги хэвлүүлэх зардалд 12 200 000 төгрөг

·         ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежид суралцаж байгаа сурагчдийн орчуулагч багшид шаардагдах зардалд 8 389 690 төгрөг

·         Монголын театрын музейд хэрэгжүүлэх тайзны урлагийн үзмэрүүдийг нийтийн хүртээл болгох, “Тайзны урлаг” танхимын дэглэлтэнд дэмжлэг үзүүлэх зардалд     10 343 200 төгрөг

·          Утга соёлын өвийг хамгаалах, эх бичиг соёлоо дээдлэн, үндэсний оюуны сан хөмрөгийг аривжуулахад зориулан Монголын зохиолчдын эвлэлийн XV их хурлын зардалд 72 600 000 төгрөг

·         Соёлын тэргүүний ажилтаны тэмдэг, яамны жуух бичиг, хүндэт дэвтэр дурсгалын эд зүйлсийн хэвлүүлэх зардалд 18 000 000 төгрөг

·         Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын кино наадам зохион байгуулагдахад шаардагдах зардалд 66 319 158.13 төгрөг

·         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулиас зохион байгуулсан “Найрсаг байгаасай” язгуур урлаг, яруу найргийн наадмын зардалд        4 000 000 төгрөг

·         Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор 2013 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүй долоон худагт зохион байгуулагдсан “адуучин” тэмцээний зардалд 237 800 000 төгрөг

·         Үндэсний хэмжээний “номын баярын өдөр”-ийг 2013 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулах зардалд 34 281 861 төгрөг

·         ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежид суралцаж байгаа сурагчдийн орчуулагч багш, асран хүмүүжүүлэгч Р.Энхтунгалагийн байрны зардалд 2 736 760 төгрөг

·         Монгол Улсын ерөнхий сайдын БНХАУ-д хийх ажлын айлчлалын урлагийн тоглолтонд оролцох уран бүтээлчдийн замын зардал, ачааны зардалд 23 429 592 төгрөг

·         ОХУ-ын Болшой театрын уран бүтээлчдийн Монгол Улсад зохион байгуулах тоглолтын зардалд 38 790 000 төгрөг

·         Монголын уламжлалт өв соёлыг гадаадын зочид, жуулчид, олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “XIII зуун цогцолбор”-т  зохион байгуулах “Эр бор харцага” эртний монгол наадмын арга хэмжээний зардалд 1 750 000 төгрөг

·         “Монгол цэргийн борц” баримтат кино бүтээх зардалд 10 000 000 төгрөг

·         Эртний дуу хөгжмийн ая, аялгууг уран бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах ажлын хүрээнд “монгол эгшиг тэмдэглэгээ” үзэсгэлэнг 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Богд хааны ордон музейд зохион байгуулах зардалд      8 000 000 төгрөг

·         НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллагын 2013 оны гишүүнчлэлийн татвар, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах сан, биет бус сангийн татварт 19 406 897.96 төгрөг

·         Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын соёл, спорт, аялал жуулчлалын яам болон харъяа байгууллагын нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн зардалд  2 777 754 төгрөг

·         Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 18-29-ны өдрүүдэд Азийн зарим оронд хийх төрийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүний замын зардалтомилолтын зардалд 5 179 548 төгрөг

·          “Театрын мэргэжилтэн бэлтгэх сургалтын амьдрал, хувь заяа” орчуулгын номыг хэвлүүлэх зардалд 7 075 000 төгрөг

·         Индианы дуу, бүжиг, хөгжмийн “Имайра” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах зардалд дэмжлэг үзүүлж 15 000 000 төгрөг

·         Монголын уран зургийн галерейд 2013 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Нано ертөнц” нано технологийн үзэсгэлэн зохион байгуулах зардалд 3 500 000 төгрөг

·         Бүгд Найрамдах Азербайджан Улсын нийслэл Баку хотноо 2013 оны 12 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн Соёлын Биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын VII бага хуралд оролцох Соёлын өвийн төвийн хэлтсийн дарга С.Юндэнбатын замын зардал, томилолтын зардалд 3 711 650 төгрөг

·         ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежид суралцаж байгаа сурагчдийн орчуулагч багш, асран хүмүүжүүлэгч Р.Энхтунгалагийн замын зардал, визны хураамжийн зардалд 731 915 төгрөг

·           Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн өвийн хамгаалах зорилгоор соёлын биет бус өвийг өвлөн тээгчдийн урамшуулалд 16 200 000 төгрөг

·         “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” телевизийн 4 цуврал баримтат кино бүтээхэд шаардагдах зардалд 45 000 000 төгрөг

·         Түүх, соёлын дурсгалт зүйлийн үнэлгээ, зэрэглэлийг тодорхойлох зөвлөлийн гишүүдийн ажлын хөлс  2 465 000 төгрөг

·         Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүн мэдээг нягтлан шалгах, үзмэр эд өлгийн зүйлд дүгнэлт гаргах ажилд шаардагдах зардалд 3 360 000 төгрөг

·         Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байуулсан “Алтан намар” хөгжмийн наадам зохион байгуулах зардалд 12 000 000 төгрөг

Бүгд 2 516 111 707      

 

Гадаад дотоодод соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад:

·         АНУ-ын Нью-Йорк хотноо 2013 оны 02 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан олон улсын загварын долоо хоногийн арга хэмжээнд оролцсон дизайнер Г.Золцэцэг нарын бүртгэлийн хураамж,  замын зардал, томилолтын зардалд 12 047 238 төгрөг

·         ХБНГУ-д болсон олон улсын 63 дугаар кино наадмын үеэр Монгол Улсаа сурталчилах үзүүлэнт дэлгэцийг Англи Улсын Оут дүүр рэволюшн компаниас түрээслэн авах зардалд 28 494 050 төгрөг

·         Монгол Улсад суугаа элчин сайд, Түр хамаарагч, Засгийн газах хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нарт XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн мэндчилгээ дэвшүүлэх урлагийн тоглолтын зардалд 15 779 000 төгрөг

·         Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар Дашпэлжээгийн Адарсүрэнгийн дурсгалд зориулан зохион байгуулагдсан хүндэтгэлийн тоглолт болон уран бүтээлийн цомог, ном хэвлүүлэх зардалд 16 000 000 төгрөг

·         Монголын соёл, урлагийн хөгжлийг олон улсад таниулах зорилгоор уран нугараач Э.Цацралын 2013 оны 2 дугаар сарын 28-нд дэлхийн Гиннесын дээд амжилтын “Маринеллигийн ташуу байршлыг хамгийн удаанаар тогтоох” төрөлд оролцох зардалд  11 220 000 төгрөг

·         2013 оны 03 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо болсон олон улсын “Мерседес Бенз загварын долоо, арга хэмжээнд оролцсон дизайнер С.Ариунаагийн бүртгэлийн хураамжийн зардалд 20 860 000 төгрөг

·         Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан соёл, урлагийн арга хэмжээний зардалд     15 000 000 төгрөг

·         БНХАУ-ын Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны III уулзалтын зардалд 16 732 288 төгрөг

·         Казахын ард түмний уламжлалт Наурызын баярт зориулсан соёлын арга хэмжээний зардалд  2 845 936 төгрөг

·         Дуучин, ая зохиогч Балданцэрэн овогтой К.Номин /Номинжин/-гийн үндэсний соёл, урлагийг гадаадад сурталчилах цомог бүтээхэд дэмжлэг үзүүлж 17 665 200 төгрөг

·         Утга соёлын өвийг хамгаалах, эх бичиг соёлоо залуу хойч үедээ уламжлан хөгжүүлэх зорилгоор Монголын залуучуудын холбооноос залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагдсан “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмын зардалд            2 209 000 төгрөг

·         Утга соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй “Утга зохиолын өдрүүд” арга хэмжээний зардалд     15 000 000 төгрөг

·         Үндэсний бичиг үсгийн баярын арга хэмжээнд 4 000 000 төгрөг

·         Шинэчлэлийн Засгийн газрын “Төрөөс баримтлах бодлого”-ыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Соёлын бодлогын хэрэгжилтийн гараа сэдэвт өгүүллийг News week  сонинд нийтлүүлсний төлбөрт 440 000 төгрөг

·         2015 онд АНУ-ын  Вашингтон хотноо зохион байгуулагдах Смитсонианы Язгуур урлагийн их наадмын үеэр Монгол Улсыг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах туршлага судлах зорилгоор ССАЖЯ-ны СУБХЗГ-ын дарга Н.Оргил, найруулагч С.Батмөнх нарын замын зардал болон томилолтын зардалд 18 152 510 төгрөг

·         2013 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Номын баяр” арга хэмжээний зардалд 6 000 000 төгрөг

·         Дэлхийн байгалийн өдөрт зориулсан Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолтын зардалд 6 000 000 төгрөг

·         Монгол Улсын уламжлалт нүүдлийн соёл, ардын урлагийг сурталчилах, Улсын их баяр наадмын соёлын арга хэмжээг өргөжүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Соёлын наадам”-ын арга хэмжээний зардалд 25 000 000 төгрөг

·         БНСУ-ын Пусан хотноо 2013 оны 7 дугаар сарын 03-21-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон улсын залуучуудын чуулган” –ы соёл, урлагийн арга хэмжээнд ардын урлагийг сурталчилах зорилгоор оролцсон МУИС-ийн 2 оюутны замын зардалд 1 929 300 төгрөг

·         Монголын хувцас загварын хөгжлийг гадаадын зочид, жуулчид, олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо хувцас загвар, урлагийн арга хэмжээ зохион байгуулах зардалд 70 000 000 төгрөг

·         Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын төрийн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахтай холбогдуулан тоглолтын тайз засал, чимэглэлийн ажлын зардалд 42 932 000 төгрөг

·         БНХАУ-ын Шинжан Уйгарын автономит бүст “Олон улсын бүжгийн III” наадамд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахлах ажлаар Соёл, урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Б.Ичинноровын замын зардал, томилолтын зардалд               1 682 808 төгрөг

·         АНУ-ын Станфордын их сургуулийн залуу уран бүтээлчдэд зориулсан хөтөлбөрт 2013 оны 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд оролцох ХБК-ийн  4 сурагчийн замын зардалд 4 563 200 төгрөг

·         БНХАУ-ын Үндэсний номын сангийн туршлага судлуулахаар орон нутгийн нийтийн номын сангийн удирдлагуудыг 2013 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд ажиллуулах замын зардал, томилолт, буудлын зардалд 49 459 750 төгрөг

·         БНХАУ-д зохион байгууландах “Олон улсын ардын урлагийн IX наадам”-д Монгол улсыг төлөөлөн оролцох ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн замын зардалд 16 377 000 төгрөг

·         ХБНГУ-ын Франкфурт хотноо 2013 оны 10 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын номын үзэсгэлэнд оролцох зардалд 13 117 274 төгрөг

·         БНХАУ-ын соёлын сайд Цай Ву тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хүндэтгэлийн арга хэмжээний зардалд 25 884 400 төгрөг

·         Болгар Улсын Софи хотын Св.Клитент Охридскийн нэрэмжит Софи их сургуульд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хуралд оролцох ДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Чинзоригийн замын зардалд 1 865 900 төгрөг

·         “Нийтийн бүжиг нийтээрээ сурцгаая” сэдэвт 7 хоногийн арга хэмжээний зардалд     1 000 000 төгрөг    

Бүгд 466 540 854 төгрөг

 

Хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд:

·         “Номын сангийн тухай”, номын сангийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл боловсруулахад 2 003 420 төгрөг

·         “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн үзэл баримтлал төслийг боловсруулахад 3 280 180 төгрөг

·         “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн зардалд   2 500 000 төгрөг

·         “Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн боловсруулах зардалд 6 000 000 төгрөг

 

 

Бүгд 13 783 600 төгрөг

Оны шилдэг уран бүтээлчдэд шагнал олгов

2012 оны шилдэг тайз дэлгэцийн найруулагчаар Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн З.Батболд, шилдэг тайз дэлгэцийн зураачаар УДЭТ-ын зураач Т.Ганхуяг, шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр УДЭТ-ын жүжигчин С.Сарантуяа, мөн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, шилдэг дуучнаар  ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, шилдэг хөгжимчнөөр ҮДБЭЧ-ын хөгжимчин О.Чинбат, шилдэг бүжигчнээр ҮДБЭЧ-ын бүжигчин А.Батхүү нарт тус бүр 3 000 000  төгрөг болон 450 000 төгрөгийн үнэ бүхий цом олгов. Мөн шилдэг уран бүтээлч шалгаруулах ёслолын ажиллагааны реклам сурталчилгааны зардалд 4 284 000 төгрөг зарцуулав. 

Бүгд 28 434 000 төгрөг

Уран сайхны кино бүтээх зардлыг санхүүжүүлэхэд:

·         Кино урлагийн хөгжлийг дэмжих, олон улсын кино наадамд Монгол Улсаас чанартай уран бүтээл оролцуулах зорилгоор ССАЖЯ-ны захиалгаар “Шарга даага” уран сайхны киноны санхүүжилтэнд 100 000 000 төгрөг

·         Дүрс бичлэг бүтээх зардалд 1 500 000 төгрөг

·         Кино урлагийн салбарын хөгжлийг хангах, киноны уран бүтээлчдийг дэмжих,зорилгоор “Кино урлагийн үндэсний форум” зохион байгуулах зардалд      24 000 000 төгрөг

·         Олон улсын кино наадамд оролцсон “Ану хатан” киноны зардалд 6 942 302 төгрөг

·         Монголын кино урлагийн хөгжлийн дэмжих, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 3-10-ны өдрүүдэд Олон улсын кино наадам зохион байгуулах зардалд 78 300 000 төгрөг

·         Кино урлагийн байгууллагын орон нутгийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор “Монгол улсын кино үзвэрийн салбарын үүсэл хөгжил” түүхчилсэн ном, баримтат кино бүтээх зардалд 12 824 000 төгрөг

Бүгд  223 566 302 төгрөг

 

Төрийн албан хаагчын мэргэжил дээшлүүлэх зардлыг санхүүжүүлэхэд:

·         2013 оны 05 дугаар сарын 04-12-ны өдрүүдэд Дорнод аймгийн музейд зохион байгуулагдсан Соёлын өвийн төв, улс, орон нутгийн музейн удирдлага, албан хаагчдыг хамруулсан сургалтын зардалд 3 240 000 төгрөг

·         Номын сангийн автоматжуулалт сэдэвт сургалтын зардалд 10 993 710 төгрөг

·         2013 оны 8 дугаар сарын 10-10-ны өдрүүдэд МУИС-ийн Эдийн засгийн сургууль дээр зохион байгуулагдах “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн мэдлэг олгох А3 сертификатын сургалтанд хамрагдсан СУХСангийн мэргэжилтэн Ю.Энх-Амгалангийн сургалтын төлбөрт 50 000 төгрөг

·         Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт номыг албан хэрэгцээнд худалдан авах зардалд 33 000 төгрөг

·         Сумдын соёлын төвийн дуу, хөгжмийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зардалд 11 211 400 төгрөг

 

                                                                                                    Бүгд 25 528 110 төгрөг

2012 оны ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авлаа

Засгийн газрын 2003 оны 140-р  тогтоолоор батлагдсан “Ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2012оны ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах ажлыг зохион байгууллаа.

Энэхүү сонгон шалгаруулалтад зохиогч, хэвлэн нийтлэгчид,  хэвлэх үйлдвэрүүдийн 25 нэрийн  3896ширхэг номыг шилдэгээр сонгон 49 877 700 төгрөгөөр улсын санд худалдан авч 21 аймгийн сумын номын сангуудад хуваарилан хүргүүлж, номын зохиогч, хэвлэлийн газруудад батламж гардуулан  архивласан.

 

Номын сангийн фондыг баяжуулахад:

·         Завхан аймгийн Завханмандал сумын 90 жилийн ойд зориулан иргэн Р.Жамъяансүрэнгийн өөрийн зохиосон дууны “Нутгийн бараа” ном хэвлүүлэх зардалд 750 000 000 төгрөг

·         Хүүхдийн зохиолч Д.Даваанямын “Их насны морьд”, “Заан өргөсөн туулай” 2 цуврал номыг хэвлүүлэн нийтийн номын санд хуваарилан олгох зардалд  4 700 000 төгрөг

·         М.Баярнэмэхийн “Динозавр зурж сурцгаая” номыг хэвлүүлэх зардалд  5 500 000 төгрөг

·         Хүүхдийн зохиолч Н.Мандалын “Зэгэл биет чалчаахай” номыг хэвлүүлэх зардалд   5 760 000 төгрөг

·         “Ном тоолох журам”, “Музейн сан хөмрөгт улсын тооллого хийх журам”-ыг шинэчлэн боловсруулахад шаардагдах зардалд 1 000 000 төгрөг

·         Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын 2012 оны статистикийн мэдээллийн сэтгүүлийг монгол, англи хэлээр хэвлүүлэхэд шаардагдах зардалд 3 243 000 төгрөг

·         Очирваанийн бүсгүйчүүл дууны клип хийх зардалд 8 000 000 төгрөг

 

Бүгд 28 953 000 төгрөг

Хүүхдийн уран бүтээлийг дэмжихэд:

·         Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хоёр жил тутам зохион байгууллагддаг МУУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Гунаажавын “Манай цэргийн жавхаа” дууны нэрэмжит улсын уралдаанд дэмжлэг үзүүлж  840 000 төгрөг

·         Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих зорилгоор “Наргиа” хүүхдийн хошин шог богино хэмжээний кино бүтээх зардалд 13 000 000 төгрөг

·         Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих зорилгоор “Царцаа Намжилын паян” бага болон дунд насны хүүхдэд зориулсан дуурь бүтээх зардалд 30 000 000 төгрг

·         Хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл туурвих идэвхи санаачлагыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн кино зохиолын уралдаан” шалгаруулах, уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлүүдийг дэлгэцийн бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зардалд 137 790 000 төгрөг

Бүгд 181 630 000 төгрөг

Олон улсын уралдаан тэмцээнд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийн шагнахад:

·         БНЧУ-д зохиогдсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд 3 дугаар байр эзэлсэн ХБК-ийн сурагч Индрад 9 000 000 төгрөг, БНХАУ-ын Ухань хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаанд “Шар тогоруу хүрэл медаль” хүртсэн “Циркус Монголиа Хадгаа” ХХК-ийн уран бүтээлч Б.Батбаяр, Х.Жавхлан, Д.Мөнхбаяр, Н.Дашдэндэв, Э.Жавхлан, Н.Баянбилэг, Ц.Одхүү, А.Мөнхсайхан, Ж.Нандинцэцэг нарт    34 000 000 төгрөг

·         Монгол Улсын Засгийн газрын 2013 оны №289 тогтоолоор БНЧУ-д зохиогдсон Я.Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд 1-р байр эзэлсэн ХБК-ийн сурагч Г.Цэрэнчимэг, Г.Чингүүн нарт тус бүр 19 000 000 төгрөг, БНФУ-д зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд 2-р байр эзэлсэн Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч Б.Өнөбилэгт 14 000 000 төгрөг, БНАУ-ын Вена хотод зохиогдсон олон улсын хөгжмийн наадамд 1-р байр эзэлсэн ардын урлагийн домог хамтлагийн морин хуурч, хөөмэйч Д.Шинэцог-гени, 1-р байр эзэлсэн төгөлдөр хуурч Д.Баярцэцэг, хамтлаг тоглолтын төрлөөр 1-р байр эзэлсэн ардын урлагийн Домог хамтлагт тус бүр 65 000 000 төгрөг

Бүгд 289 992 000 төгрөг

Киноны шилдэг бүтээл улсын санд худалдан авах зардалд:

Эзэнт гүрний соёлын дурсгалууд телевизийн цуврал баримтат кино бүтээх зардалд        50 000 000 төгрөг

Бүгд 50 000 000 төгрөг

Төвлөрсөн арга хэмжээний зардлаас:

·         Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд түүх, соёлын дурсгалт зүйлийг тоолох улсын тооллогын ажилд  28 990 000 төгрөг

·         Музейн үзмэрийн ерөнхий бүртгэлийн программын зардалд 2 500 000 төгрөг

 

Бүгд 31 490 000 төгрөг

 

Монгол хөөмий үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

МУГЖ Монголын үндэстэн, ястаны ардын богино дууны холбооны тэргүүн Ш.Даваахүүгийн "Монгол ардын мянган дуу"-ны ном, "Соёл эрдэнэ" CD-г хэвлүүлэх зардалд  11 500 000 төгрөг

Бүгд 11 500 000 төгрөг

Морин хуур, уртын дуу үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс 8 дугаар сарын 31-ний өдрийн Монгол улс, БНХАУ хамтран Монгол ардын уртын дууны хээрийн судалгаа зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд 2010 онд гүйцэтгэсэн уртын дуу судлалын дотоодын шнжилгээний ангийн эх хэрэглэгдэхүүнийг “Монгол уртын дуу” аудио бичлэг бүхий ном ном болгон хэвлүүлэх зардалд  11 560 000 төгрөг

Бүгд 11 560 000 төгрөг

“Монголын уламжлалт бий биелгээ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

·         “Соёлын баримтат өв” боловсруулахад шаардагдах зардалд 10 000 000 төгрөг

·         Улс орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүн, үзмэр эд өлгийн зүйлд үнэлгээ дүгнэлт өгөх ажлын хэсгийн зардалд 19 495 100 төгрөг

·         Туулийн шавь сургалтын зардалд 10 130 000 төгрөг

Бүгд 39 625 100 төгрөг

“Монгол тууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд:

2013 оны 08 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Төв Азийн тууль-II” олон улсын эрдэм шинжилгээний симпозиумыг зохион байгуулах зардалд 51 176 480 төгрөг

Бүгд 51 176 480 төгрөг

“Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

·         Цуурийн уламжлалт урлагийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зардалд 3 570 250 төгрөг

·         “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн төслийн боловсруулах ажлын зардалд            4 999 000 төгрөг

                                                                                             Бүгд 8 569 250 төгрөг

 

Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийн хүрээнд:

·         Даян бүүвэйн хүн чулууны судалгаа, сэргээн засварлах, орчныг тохижуулах зард

Сэтгэгдэл