Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл 2014 оны 05дугээр сарын 06-ны өдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суугаа  Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Бхеки Ланга болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ жил хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улс соёл, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын үеэр аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэх зорилго бүхий Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл