Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

       2014 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын нэгдсэн портал “Mongolia.travel” сайтыг сурталчлах сургалт, зөвлөгөөнийг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “ТАЙМ ТОН” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

            Энэхүү сургалтад аялал жуулчлалын салбарт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, зоогийн газар, зочид буудлын төлөөллөөс гадна энэ салбарт суралцагч оюутан залуус хамрагдав.   

            Сургалтыг нээж Ц.Оюунгэрэл сайд илтгэл тавьсан бөгөөд уг илтгэлдээ аялал жуулчлалын салбарт үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын цахим хуудаст өөрийн анзаарсан алдаа дутагдал, давуу талыг дурдаад хэрхэн засч залруулах талаар зөвөлгөө өгсөн юм.

            Ц.Оюунгэрэл сайд хэлэхдээ:  “Mongolia.travel” цахим хуудаст холбогдсон линкүүд агуулгаа англи хэл дээр бичих. Онцлог давуу талаа дурдахдаа үйлчлүүлэгчдэд зориулсан сонголттой, нийгмийн бүлгүүдэд хандах тал дээрээ сул байгааг дурдсан.

             Мөн нийгэмд ямар ач холбогдолтой үйл ажиллагааг зохион байгуулсан, дэмжсэн зэргээ ч дурдах хэрэгтэй байна. Жишээ нь: Манайд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийн  олон улсын хурлуудыг зохион байгуулж байсан туршлагатай зочид буудлууд бий. Тэдгээр буудлууд танилцуулга дээрээ  нийгэмд хариуцлагатай, олон нийтэд хамааралтай энэ мэт үйл ажиллагаануудаа дурдан сурталчлах хэрэгтэй.  

            “Mongolia.travel” цахим хуудаст мэдээллийг дор бүр нь шинэчилж болох тул  өөрсдийн зохион байгуулах үйл ажиллагаануудынхаа хуваарийг тодорхой болгоод мэдээллийн багийнханд хүргүүлэх.  

            “Mongolia.travel”  цахим хуудас ямар нэгэн коммент, рейтинг хүлээж авахгүй, монгол орны талаарх мэдээлэл хүлээн авах албан ёсны эх сурвалж болохыг санууллаа.

            Мөн Ан агнуурын чиглэлээр үйлчилгээ явуулдаг нэгэн компани цахим хуудастаа  амьгүй болсон амьтдын зураг /үхсэн, агнасан/ тавьсан байсан. Хэрэв зураг агуулгаа солихгүй бол аялал жуулчлалын нэгдсэн портайл сайтаас хасах болно. Харин амьгүй амьтаныхаа зургийн оронд манай компани бол ан агнуур агнах сонирхолтой аялагчдыг хүлээн авдаг. Гэхдээ бид энэ жил 5 буга л агнах зөвшөөрөлтэй. Гэхдээ та манайхыг зорин ирснээр ан ажиглах аялал  хийх боломжтой талаар дурдаж болох юм. Энэ нь тухайн аялагчид сонголт үлдээж байна. Ингэснээр бид хариуцлагатай ан агнуурыг хөгжүүлэх боломжтой гээд санаанд оромгүй алдаа дутагдлынх талаар зөвлөмж өгч цаашид хэрхэн агуулгаа засах, бичлэгийн ур чадвараа сайжруулах талаар зөвлөсөн сургалт боллоо. Мөн оролцогч талаас ч хэд хэдэн саналыг “Mongolia.travel” цахим хуудсыг хийсэн багийнханд уламжилсан юм. Үүнд:

v  Вебсайтын үйл ажиллагааг тогтмол явуулах

v  LIVE CHAT-ыг вебсайтад байрлуулахыг

v  Байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах журмыг бий болгох

v  Дахин сургалт зохион байгуулах

v  Сайтыг өнгө зохион байгуулалтыг илүү сайжруулах

v  Үйлчилгээний байгууллагуудаа орхигдуулах хандлагыг сайжруулан анхаарал тавих

v  Гар урчуудын санал хүсэлтийг нэгтгэн хүлээн авч хариулт өгөх зэргийг сайжруулах хэрэгтэй талаар санаа бодлоо харилцан солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Та бүхэн энэхүү цахим хуудсыг доорх линкээр орж үзнэ үүү.

http://mongolia.travel/home.html

Сэтгэгдэл