Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Б.Батхишигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Ц.Оюунгэрэл сайд: ССАЖЯ-ны гадаад хамтын ажиллагаа тэр дундаа БНТУ-тай цаашид салбарын хүрээнд хэрхэн ажиллах төлөвлөгөөг танилцуулан, манай улс БНТУ-тай соёл, спорт, аялал жуулчлалын чиглэлээр цаашид хэрхэн, яаж хамтарч ажиллаж боломж байгаа талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд элчин сайд Б.Батхишиг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат Газрын Тэргүүлэгчдийн зөвлөлдөх уулзалтанд та бүхний тавьсан илтгэл нь ЭСЯ-уудын цаашдын ажилд чиглэл болж өгснийг онцлон хэлсэн.
           Ц.Оюунгэрэл сайд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мустафа Сарнычтай өмнө нь уулзаж байхдаа уламжилж байсан асуудлаа энэ үеэр давхар танилцуулсан юм. Энэ нь Турк улс тусгай сонирхолын аялал жуулчлал болох шувууны аялал жуулчлалаар дэлхийд орлогоороо нилээд дээгүүрт ордог. ССАЖЯ цаашид тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой байгаа. Тиймээс шувууны аялал жуулчлалын хөтөч бэлтгэж байгаа сургалтанд хүмүүсээ хамруулж өгөхийг хүссэн. Харин Монгол Улсаас ноён Мустафа Сарныч, Туркээс ирж байгаа аялагч нарт турк хэлтэй, монголын түүхийг сайн мэддэг хөтөч бэлдэж, аялалын хөтөлбөр гаргаж өгөхийг хүссэн талаар хэлээд Туркэд Монгол руу жуулчин явуулдаг байгууллага байвал холбож өгөхийг санал болгосон юм. Турк улс руу шууд нислэгтэй учир аялал жуулчлал хөгжих боломжтой юм. Элчин сайд Б.Батхишиг Туркээс гадна Израль, Азербайжан, Туркменстан зэрэг улсуудыг хавсран суудаг. Израль улс цөл газар халаалт дулааны асуудал болон ус хэмнэх технологи, дээврийн усыг ахин ашиглах, бага устай газар ногоон байгууламж ургуулах системийг нэвтрүүлсэн. Үүнийг говийн бүсийн аялал жуулчлалын байгууллагуудад нэвтрүүлэх боломж байгаа эсэхийг судлах үүднээс холбоо тогтоох хэрэгтэй байна. Мөн Турк улсад сурах оюутнуудаас соёлын чиглэлд хувиарлаж өгөхийг хүслээ. Харин Турк улсад орчин үеийн зураг, ардын урлаг болон рок попын тоглолт авахыг хүсвэл зохион байгуулж өгөх боломж байгааг хэллээ. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Б.Батхишиг дээрх чиглэлд хичээж ажиллах болно гэсэн юм.
 

Сэтгэгдэл