Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

                      МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ                                            Төсөл

2014оны ... дугаар                                                                                                                                          Улаанбаатар хот

сарын ...-ны өдөр                                                                                              

НОМЫН САНГИЙНҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ    

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

                                                                       Нийтлэгүндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчдын эрхийг хангахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.

 

дугаар зүйл. Номын сангийн тухай хууль тогтоомж

2.1. Номын сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль , Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэхууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

              3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "номын сан" гэж уншигчдадтодорхой хугацаандашиглуулах зориулалттай сан хөмрөг бүхий мэдээлэл,соёл, боловсролын үйлчилгээ үзүүлж буй байгууллага, нэгжийг;

3.1.2. “номын сангийн үйл ажиллагаа" гэж номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлтийг хийх, архивлах, хадгалах, хамгаалах, уншигчид ном,ном зүйн мэдээллийн үйлчилгээг зохион байгуулахыг;

3.1.3. “сан хөмрөг” гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн болон мэдээллийн бусад эх  сурвалжуудын  хадгаламжийг;

3.1.4. “цахим уншлагын үйлчилгээ” гэж уншигч цахим сүлжээг ашиглан эх сурвалжийг ашиглах үйлчилгээг;

3.1.5. “номын татгалзал” гэж номын сангийн сан хөмрөгт байхгүй эсхүл уншлаганд хүрэлцдэггүйгээс уншигчийн хүсэлтэд удаа дараа татгалзсан хариу өгсөн номын бүртгэлийг.

3.1.6. "уншигч" гэж номын сангийн үйлчилгээг хүртэгчиргэн, хуулийн этгээдийг /цаашид уншигч гэх/;

3.1.7.  "номын сангийн ажилтан" гэж номын сангийн чиглэлээр мэргэжил  эзэмшсэн, тодорхой мэргэшил дадлагатай, уншигчид мэдээлэл, лавлагаа, ном зүйн үйлчилгээ хүргэх үүрэг бүхий ажилтныг;

3.1.8. “тусгай  бүлгийн уншигч” гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, үндэсний цөөнх болон номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэнийг.

 

                                          4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хууль номын  санд  өмчийн хэлбэр,харьяалал харгалзалгүйгээр адил тэгш үйлчилнэ.

 

                                                                                   ХОЁРДУГААР БҮЛЭГ

Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх, үүрэг

5 дугаар зүйл. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг үүсгэн байгуулах, татан буулгах

5.1. Номын сангийн үйл ажиллагааг номын сангийн орчны стандартыг хангасан төрийн өмчит хуулийн этгээд,  Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, шашны, улс төрийн байгууллага, төрийн бус байгууллага эрхэлж болно.

5.2. Төрийн өмчийн номын санг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна.

5.3. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг нийтийн номын санг татан буулгах, хувьчлахгүй байх зарчмыг баримтална.

5.4. Энэ хуулийн 5.3-т зааснаас бусад эх үүсвэрээс санхүүждэг номын сан үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоох тохиолдолд сан хөмрөгийгүүсгэн байгуулагчийн саналыг харгалзан аль нэгэн нийтийн номын санд  шилжүүлнэ.

5.5. Үндэсний номын сан нь бусад номын санг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

5.6. Номын сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээднь дэргэдээ уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах, хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авах, тэдний зүгээс номын сангийн үйл ажиллагаанд тавих хяналтыг өргөжүүлэх зорилгоор соёл, боловсрол, хүүхэд, залуучуудын болон олон нийтийн байгууллага, иргэдийн төлөөлөл бүхий орон тооны бус “Номын сангийн зөвлөл” ажиллуулж болно.

                                      6 дугаар зүйл. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн эрх, үүрэг

6.1.Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь дараах эрхтэй байна:

6.1.1. соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан номын сангийн үлгэрчилсэн дүрмийг үндэслэн үйлчилгээний дотоод журмыг батлах;

6.1.2. дотоод, гадаадын төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах, бусад байгууллагатай мэргэжлийн чиглэлээрээ хамтран ажиллах;

6.1.3. уншигчийн номын санд учруулсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх.

6.2. Номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь дараах үүрэгтэй байна:

6.2.1. олон улсын жишиг, стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг уншигчдад үзүүлэх;

6.2.2.   уншигчдад уншлага үйлчилгээг зохих журмын дагуу хүргэх;

6.2.3.   номын сангийн сан хөмрөгийн бүрэнбүтэн байдлыг хангах;

6.2.4. номын сангийн сан хөмрөгийн эргэлтэнд байнга судалгаа хийж  бүрдүүлэлтийн чанарыг сайжруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

6.2.5. Монгол Улсын түүх, соёлын үнэт ховор дурсгал болох хуучин ном судар, гар бичмэлийг сурвалжлан олох, нөхөн бүрдүүлэх, олон нийтэд сурталчлах, хадгалах, хамгаалах хэвийн нөхцөлийг хангаж ажиллах;

6.2.6. номын сан, ном зүйн мэдээллийг автоматжуулах,үйл ажиллагаандаа орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, цахим мэдээллийн санг бий болгох;

6.2.7. Статистикийн тухай5 хуульд заасны дагуу номын сангийн үйл ажиллагааны тайлан мэдээг үнэн зөв гаргах;

6.2.8.  дотоод, гадаадын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах.

                                                                                ГУРАВДУГААР БҮЛЭГ

                                                                 ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

7  дугаар зүйл.Үндэсний номын сангийн эрх зүйн байдал

7.1. Монгол Улсын Үндэсний номын сан/цаашид Үндэсний номын сан гэх/нь Монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна.

7.2. Үндэсний номын сан нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.Үндэсний номын сан ньөөрийн билэгдэл тэмдэгтэй байж болно.

7.3. Үндэсний номын сан нь эртний гар бичмэл ном судар, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах үндэснийхэмжээний төв лаборатори байгуулж ажиллана.

7.4. Үндэсний номын сангийн байр, сан хөмрөг төрийн хамгаалалтад байна.

8     дүгээр зүйл. Үндэсний номын сангийн зөвлөл

8.1. Үндэсний номын сангийн дэргэд Эрдмийн зөвлөл болон Мэргэжлийн зөвлөл ажиллана. Эрдмийн болон мэргэжлийн зөвлөлийн орон тоо, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.1.1. Эрдмийн зөвлөл нь салбарын эрдэм шинжилгээ-судалгааны ажлын чиглэлийг тогтоох, эртний ном судар, гар бичмэлийг судалгааны эргэлтэд оруулах, номын сан-ном зүй судлал, арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллана.

8.1.2. Мэргэжлийн зөвлөл нь салбарын гарын авлага, ном сурах бичигт дүгнэлт өгөх, уншлага үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, номын сангийн ном бүрдүүлэлтэд дүн шинжилгээ хийх, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн баяжилт хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний номын сангийн удирдлагад санал оруулна.

 

9     дүгээр зүйл. Үндэсний номын сангийн үүрэг.

9.1. Үндэсний номын сан нь энэ хуулийн 8.1-д зааснаас гадна үндэсний ном зүйн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулах, номын сангуудыг эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

9.2. Үндэсний ном зүйн нэгдсэн санг зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

9.2.1. ном зүйн улсын хэмжээний лавлагаа мэдээллийн санг цаасан ба цахим хэлбэрээр бүрдүүлж, улсын, орон нутгийн, байгууллагын болон бусад номын сангийн сан хөмрөгийн мэдээллийг хадгалах,

9.2.2. Үндэсний баримтат цогц сан хөмрөг бий болгох зорилгоор уншлага үйлчилгээнд ашиглуулахгүйгээр зайлшгүй хадгалах шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүний архивын сан хөмрөг бүрдүүлэх,

9.3. Эрдэм шинжилгээ-судалгаа,мэргэжил арга зүйннэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

9.3.1. Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн дагуу эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг гүйцэтгэх,

9.3.2. Улсын ном зүйн мэдээллийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, улсын нэгдсэн каталоги,үндэсний ном зүйг эрхлэн гаргах,

9.3.3. нийгэмд номын сангийн гүйцэтгэх үүрэг, ном хэвлэлийн ач холбогдлыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах,

9.3.4. гадаад, дотоодын ном хэвлэлийн байгууллагуудтай харилцан ажиллах, туршлага солилцох, туршлагыг дэлгэрүүлэх,

9.3.5. бүх төрлийн номын сангийнсан хөмрөгийнхадгалалт, хамгаалалтын чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх,

9.4. Ганц хувь бүтээл, гар бичмэл, барын ном судрын хадгалалт хамгаалалтын ажлыг зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

9.4.1. түүх, соёлын дурсгалт зүйлдхамаарах ном, судрыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж, хамгаалах,

9.4.2. Энэ хуулийн  9.4.1-д зааснаас бусад гар бичмэл,ном,судар, бусад зүйлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан журмын дагуу хадгалах, хамгаалах, ашиглах,

9.4.3. шаардлагатай бол орон нутагт номын сангийн стандарт шаардлага хангаагүй орчинд хадгалагдаж байгаа ганц хувь бүтээл, ном, гар бичмэл, барын ном, судар, бусад зүйлийг эзэмшигч байгууллагын хүсэлтээр хадгалах.

9.5. Үндэсний номын сан нь номын сангуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор жил бүр номын санчийн гарын авлага бэлтгэн гаргаж, 3 хүртэлх хувийг үнэ төлбөргүй түгээнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Номын сангийн төрөл, үйлчилгээ, эрх үүрэг

10  дугаар зүйл. Номын сангийн төрөл

10.1. Номын сан нь нийтийн, сургалтын, эрдэм шинжилгээний болон бусад төрөлтэй байна.

10.2. Нийтийн номын сан нийгмийн бүх гишүүдэд үйлчилгээ үзүүлнэ. 

10.3. Сургалтын номын сан нь суралцагчийн сурч, хөгжих үйл явцыг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ.

10.4. Эрдэм шинжилгээний номын сан нь судалгаа шинжилгээний мэдээллийн түшиц газар байж, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг дэмжих  зориулалт бүхий үйлчилгээ үзүүлнэ.

 

11  дүгээр зүйл. Номын сангийн үйлчилгээ

11.1. Номын сангийн үйлчилгээ нь үндсэн ба нэмэлт  үйлчилгээнээс  бүрдэнэ.

      11.2. Номын сан  нь  дараах хэлбэрээр уншигчдад үйлчилгээг хүргэнэ.

11.2.1. уншлагын танхимын үйлчилгээ

11.2.2. гэрээр ном олгох үйлчилгээ

11.2.3. зөөврийн  номын сангийн үйлчилгээ

11.2.4. цахим  уншлагын үйлчилгээ

11.2.5. ном зүйн үйлчилгээ

                             11.2.6. тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ

11.2.7. бусад.

                             11.3.Номын сангийн үндсэн үйлчилгээ нь энэ хуулийн 11.2.1-д заасан үйлчилгээ байна.

                 

                                                        12 дугаар зүйл. Зөөврийн номын сангийн үйлчилгээ

12.1. Номын сан нь алслагдсан нутаг дэвсгэрийн иргэдэд тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж/баг, хороо/-тэй, холбогдох байгууллагатай гэрээ байгуулан зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.

12.2. Номын сангийн идэвхтэн уншигч, дэмжигчтэй гэрээ байгуулах замаар хамтран ажиллаж зөөврийн номын сангийн үйлчилгээг гүйцэтгэж болно.

12.3. Номын сан нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй ном, хэвлэлийн нэгдсэн жагсаалтыг орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллагад хүргүүлэн уншигчдаас шаардлагатай судалгаа, захиалгыгавсны үндсэн дээр үйлчилнэ.

12.4. Зөөврийн болон гэрээр ном олгох үйлчилгээгээр үнэт ховор ном, лавлах материал, гурав хүртэлх хувьтай ном, тогтмол хэвлэлийг олгохгүй.

 

                                                    13  дугаар зүйл. Цахим уншлагын үйлчилгээ

13.1.  Цахим уншлагын үйлчилгээг дараах байдлаар үзүүлнэ. Үүнд:

13.1.1. номын санд хадгалагдаж байгаа эртний болон 1993 оноос өмнө Монгол улсад хэвлэгдсэн, зохиолч, хэвлэн нийтлэгч нь бүтээл ашиглах онцгой эрхээсээ сайн дураар татгалзсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг бүх номын сан, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх хуульд заасан үндэслэлээр төрд шилжсэн ном хэвлэлийг улсын болон орон нутгийн номын сан бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулан уншлагын үйлчилгээг үзүүлнэ.

13.1.2. энэ хуулийн 13.1.1-д зааснаас бусад ном хэвлэлийг зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр цахим хэлбэрт оруулан уншлагын үйлчилгээ үзүүлнэ.

 

                                        14  дугаарзүйл. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг

14.1. Уншигч нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл,гар бичмэл, зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлээс бусад хэвлэлийн бүтээгдэхүүнийг чөлөөтэй ашиглана.

14.2. Энэ хуулийн 14.1-д заасан хэвлэлийн бүтээгдэхүүнийг ашиглах асуудлыг Соёлын өвийн хамгаалах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

14.3. Уншигч дараах эрх, үүрэгтэй:

14.3.1. төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн үндсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авах;

14.3.2.стандартад нийцсэн  орчин нөхцөлд зохих үйлчилгээг авах;

14.3.3. номын сан хоорондын солилцоогоор бусад номын сангаас  номболон түүний хуулбараар үйлчлүүлэх;

14.3.4. уншигчийн эрх зөрчигдвөл холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах;

14.3.5. номын сангаас зохиож буй соёл, олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;

14.3.6. номын сангийн ном, хэвлэл, хэвлэмэл бус материалыг гэмтээх ба үрэгдүүлбэл “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журам”-ын дагуу төлж номын санг хохиролгүй болгох, бусад хохиролыг холбогдох журмын дагуу хохиролыг нөхөн төлөх;

14.3.7. номын сангийн үйл ажиллагаанд номын сангийн зөвлөл, холбоогоор дамжуулан оролцох;

14.3.8. номын сангийн үйл ажиллагаа үйлчилгээний дүрэм,журмыг сахиж мөрдөх,

14.3.9. ганцаарчилсан болон бүлгээр ажиллах боломжоор хангагдах.

 

                                                15  дугаар зүйл.Тусгай бүлгийн уншигчийн эрх, үүрэг

15.1. Тусгай бүлгийн  уншигчэнэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна  дараах эрхтэй:

15.1.1. харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд тусгай форматад хөрвүүлсэн брайлын, сонсдог  болон дохионы ном хэвлэлээр үйлчлүүлэх;

15.1.2. номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй өндөр настан, өвчтөн,хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээр ном олгох үйлчилгээг хүртэх;

15.1.3. цэргийн анги, асрамжийн газар,хорих байгууллага, хүүхдийн зуслан, амралт, сувилалын газар, уурхай болон үйлдвэр нь номын сангийн үндсэн болон зөөврийн номын сангийн үйлчилгээ авах;

15.2. Тусгай   бүлэг   уншигч   нь   номын   сангийн   үйл   ажиллагаа,үйлчилгээний дүрэм,журмыг сахиж мөрдөх үүрэгтэй.

                                                                                    ТАВ ДУГААР БҮЛЭГ

                                                         НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГ

                              16  дугаарзүйл. Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт

16.1.  Номын сангийн сан хөмрөг нь хэвлэмэл болон хэвлэмэл бусбүтээгдэхүүнээс бүрдэнэ.

16.2.  Номын сан нь сан хөмрөгийгдор дурьдсанаар бүрдүүлнэ:

16.2.1.заавалавах хувь;

16.2.2.худалдан авах;

16.2.3.ном солилцох;

16.2.4.бэлэг хандив, тусламж;

16.2.5.өв залгамжлал.

 

                                        17  дугаар зүйл. Номын сангийн заавал авах хувь

17.1. Оюуны бүтээлийн архив, үндэсний хэмжээний ном хэвлэлийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор захиалагч болон зохиогч нь доор дурьдсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэгдэн гарснаас хойш 30 хоногийн дотор номын санд тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэж өгнө.

17.1.1. улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүнээс 5 хувийг, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээс 2 хүртэлх хувийг, Монгол Улсын соёлын өвд хамаарах зүйлсийн талаарх судалгааны бүтээлийг санхүүжилтын эх үүсвэр, хэвлэгдсэн хэл, газрыг харгалзахгүйгээр 2 хүртэлх хувийг Монгол Улсын Үндэсний номын санд;

17.1.2. орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэвлүүлсэн хэвлэлийн   бүтээгдэхүүн тус бүрээс 3 хувийг аймгийн төв номын санд;

17.1.3. Монгол Улсад хэвлэгдэн гарсан хүүхдэд зориулсан хэвлэлийн бүтээгдэхүүн тус бүрээс 2 хувийг Монголын Хүүхдийн номын ордонд;

 

                                                     18  дүгээр зүйл.Худалдан авах

18.1. Соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн номын татгалзлал, номын борлуулалтын судалгаа, Үндэсний номын сангийн Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт болон цахим санал асуулгын дүнг үндэслэн улс, орон нутгийн номын санд тухайн жилд зайлшгүй худалдан авах шаардлагатай номын жагсаалтыг батална.

18.2. Дайн, түрэмгийлэл, садар самууныг сурталчилсан хэвлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглоно.

18.3. Номын сан нь энэхүү хуулийн 18.1, 18.2-т зааснаас бусад ном, хэвлэлийг чөлөөтэй сонгож авна.

 

                      19 дугаар зүйл. Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл,тооллого

19.1. Улсын болон орон нутгийн  номын сангийн сан хөмрөгт  хадгалагдаж буй ном хэвлэлийн тооллого хийх хугацааг номын сангийн төрөл, сан хөмрөгийн хэмжээ, зориулалтаас хамааран тогтооно.

19.2. Номын сангийн сан хөмрөгийн бүртгэл, тооллого хийх журмыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

 

                     20   дүгээр зүйл.Номын сангийн сан хөмрөгийнхадгалалт, хамгаалалт

20.1. Номын сангийн сан хөмрөгийг зохих стандартын шаардлага хангасанзориулалтын байранд хадгална.

20.2. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах болон ганц хувь бүтээлүүдийг цахим хэлбэрт оруулж  баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгална.

20.3. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж, хадгалалт, хамгаалалтыг нөхцөлийг хангасан байна. Энэхүү шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд  Үндэсний номын санд нэн даруй шилжүүлэн хадгалуулж, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсэний дараа буцаан байрлуулна. 

20.4. Номын сангийн сан хөмрөг нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, үймээн самуун, гэмт халдлагын үед устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалагдсан байна.

20.5. Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

20.6. Номын сан нь байгалийн гамшиг, гэнэтийн халдлагын үед ажиллах төлөвлөгөөтэй  байна.   

20.7. Номын сангийн сан хөмрөг нь даатгалтай байж болно.

 

          21 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг ашиглуулах

 

21.1. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг цахим болон хуулбар хэлбэрээр  уншуулна.

21.2. Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийн эх хувийг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр сонирхогч этгээдтэй гэрээ байгуулан ашиглуулна.

 

                        22  дугаар зүйл. Сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх

22.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь номын сангийн саналыг харгалзан ”Нэн яаралтай хамгаалалтад оруулах хэвлэлийн бүтээгдэхүүн”-ий жагсаалтыг  батлах ба жагсаалтаар батлагдсан  хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлэх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгана. Үндэсний судлаач нарын судлаагүй хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах, хэвлүүлэх зөвшөөрлийг гадаадын байгууллага, хувь хүнд олгохгүй.

22.2. Номын сангийн сан хөмрөгт зайлшгүй шаардлагатай ном хэвлэлийг нөхөн бүрдүүлж  болно. Нөхөн бүрдүүлэх журмыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

                                                                    ЗУРГАА ДУГААР БҮЛЭГ

   НОМЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТ, ДЭМЖЛЭГ

                             23  дугаар зүйл. Номын сангийн санхүүжилт

23.1. Номын сангийн санхүүжилт нь улсын төсвийн болон гадаад, дотоодын байгууллага, иргэдийн хандив, тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэргээс бүрдэнэ.

23.2. Төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн орчны стандартыг хангах болон  сан хөмрөгийн бүрдүүлэлтэд шаардагдах төсвийг төр хариуцна. Тусгай бүлгийн уншигчдад зориулсан номын сангийн үйлчилгээнд төрөөс дэмжлэг үзүүлж болно.

23.3. Номын сан нь өөрийн үйл ажиллагааны орлоготой холбоотой хэвлэх цех, номын дэлгүүр ажиллуулж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааны орлогыг захиран зарцуулна.

 

            24 Дүгээр зүйл. Номын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг

25.1 Засгийн газар нь гадаадын номын санд хадгалагдаж буй монголын түүхэнд холбогдох ном, гар бичмэл болон түүний хуулбарыг Монгол Улсад авчрах арга хэмжээг зохион байгуулна.  

25.2 Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, уншлагыг дэмжих журам боловсруулан хэрэгжүүлэх, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл, байгууллагыг сурталчилна.   

25.3 Түүх, соёлын хосгүй үнэт, үнэтдурсгалт зүйлд хамаарах болон чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл хадгалж буй хувийн номын санд дэмжлэг үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25.4 Засаг дарга нь тухайн орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, нутаг дэвсгэрийн хүн амыг номын сангийн үйлчилгээнд өргөн хамруулах арга хэмжээг зохион байгуулна.

 

                                                              26 дугаар зүйл. Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх

26.1. Номын сан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээ явуулж болно:

26.1.1. нэмэлт үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд;

26.1.2. гэрээний үндсэн дээр тодорхой нэг салбарын мэдээллийн  үйлчилгээ үзүүлэх;

26.2. Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журмыг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

                                                                                  ДОЛОО ДУГААР БҮЛЭГ  БУСАД

                                      27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 

27.1. Номын сангийн хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, улсын байцаагч иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

27.2. Номын заавал авах хувийг шилжүүлэх үүрэг бүхий этгээд зохих журмын дагуу номыг хүлээлгэн өгөөгүй бол зардлыг буруутай этгээдээр төлүүлж иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.

                                                        28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

28.1. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Сэтгэгдэл