Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

    “Монгол Улсын соёлын тухай хууль”, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Иргэд хөдөлмөрчдийн эрүүл мэнд, гоо сайхны боловсрол, чөлөөт цагийн ашиглалтыг сайжруулж аймаг, сумдын  соёлын төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төв орон нутгийн Соёлын төвийн эрхлэгч, бүжгийн багш нарыг хамруулсан Нийтийн цэнгээнт бүжгийн анхан шатны сургалт зохион байгуулахаар  ССАЖ-ын сайдын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/100 тоот тушаал гараад байна.   

              Сургалтыг ССАЖЯ-ны СУБХЗГ, Монголын Нийтийн бүжгийн холбоо, СУИС-ийн Бүжиг урлагийн танхим  хамтран  зохион байгуулж, европын болон үндэсний стандартын 16 төрлийн бүжгийг зөв бүжиглэж сурах, анхан шатны 40 цагын хөтөлбөртөй онол, дадлагын хичээлийг Нийслэл болон говь, зүүн бүсийн аймгуудыг хамруулан  4-р  дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд   Улаанбаатар хотод, мөн төвийн болон баруун бүсийн аймгуудыг хамруулан 5-р дугаар сарын 5-11-ний өдрүүдэд  Орхон аймагт тус тус хоёр үе шаттайгаар  явуулна.

             Сургалтанд  аймаг бүр соёлын төвүүдийн  бүжиг, хөгжмийн багш нараас 10-аас доошгүй хүнийг оролцуулж,  амжилттай суралцсан хүмүүст Сертификат олгох юм.  

             4-р дүгээр сарын 14-нд 10:00 цагаас 3-р хороолол, Нийтийн  бүжгийн “Ритм” клубийн байранд эхлэн нийслэл  болон  говь, зүүн бүсийн аймгуудаас нийтдээ  80  гаруй хүн  оролцон, сургалт амжилттай явагдаж  байна.

Сэтгэгдэл