Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

”Спорт-хөгжил-энх тайвны төлөө” уриан дор Олон улсын өдрийг  жил бүрийн 4-р сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай, Нэгдсэн Үндэстний байгууллага, Олон Улсын Олимпийн хорооны хамтарсан тогтоолын дагуу Олон улсын өдрийг 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон улсын өдрийн хүрээнд Монгол улсын хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн  үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний бие, бялдрын боловсролыг дээшлүүлэх зорилгоор Спортын төрийн болон төрийн бус байгууллагууд илтгэл тавьж үйл ажиллагаагаа таниулан сурталчлах, урлаг спортын үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийг нээж Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван үг хэлж баяр хүргэлээ.

Өдөрлөгт ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төв, Үндэсний шигшээ баг, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Паралимпийн хороо, Монголын Дифспортын хороо, Монголын Тусгай олимпийн хороо, Монголын Оюутны спортын холбоо, Монголын Хөл бөмбөгийн холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоод илтгэл тавьж оролцлоо.

Олон улсын өдрийн арга хэмжээнд Аварга биеийн тамирын дээд, дунд сургуулийн оюутан сурагчид идэвхтэй хамрагдлаа.

Сэтгэгдэл