Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

   Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд олон  цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэн юм.  

            Энэхүү үзэсгэлэнд ХБНГУ-д сэргээн засварлагдан эх орондоо ирээд удаагүй байгаа  археологийн олдвор хэрэглэгдэхүүнийг дэлгэн харуулна. Эдгээр нь нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц нэгэн хэлбэр “хадны оршуулга”-аас илэрч олдсон юм. Эдгээр нь НТ VIIзуунаас XIIIзууны үе буюу 700 -1400 онд хамаарч байна.

     Эдгээр ховор нандин дурсгалуудыг Монгол Улсын  ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид 6 хадны оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг 2005-2010 онд малтан судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харъяа Бонн дахь Ландес Музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны тэнхим, Офенбах дахь Германы ширний музей зэрэг газруудад 3 жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсэний дараа эх нутагтаа авчирснаар Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэнголон нийтэд толилуулахад бэлэн болоод байна. 

     “ТАЛЫНДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчидын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгий хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа Монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14-р зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 160 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлнэ. Мөн Түрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл Монголын тал нутгийг  зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг нумны хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг үзнэ. Нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга хөгжмийг үзэх ховорхон боломж тохиох юм.Уг хөгжмийн эх бие болон царыг зурж чимэглэснээс гадна эртний түрэгийн “руни” бичгээр бичсэн бичээс буй нь хүн төрөлхтөний хосгүй гайхамшигт дурсгалд зүй ёсоор багтааж байгаа болно.

      Үзэсгэлэн 2014 оны 04-р сарын 08-ны өдрөөс 06-р сарын 08-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллаж эхэлнэ.

       Та бүхнийг талын морьтон дайчдын өв соёлын гайхамшигаар аялан саатахыг урьж байна.

Сэтгэгдэл