Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

МАЖХ-ноос  жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 03-р сарын 29-30-ны  өдрүүдэд  ОБЕГ-ын "Аврагч" Спорт Хорооны зааланд 2 өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд  нийт эрэгтэй-14, эмэгтэй-5 баг оролцож, энэ тэнцүүхэн ширүүн өрсөлдөөн бүхий 38 тоглолтыг үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн нижигнэсэн алга ташилтаар дүүрэн үдлээ.

Ингээд тэмцээний ялагчдаар:

Эрэгтэй:     Х. Бакытжан  ахлагчтай  “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”-ны баг,

Эмэгтэй:   Ж. Баярзул ахлагчтай “Скай Ресорт” ХХК-ны баг  тамирчид шалгарч, ширүүхэн өрсөлдөөнийг даван гарч алтан медалийг хүртсэн бол удаах байруудад :

Эрэгтэй:      Мөнгөн медалийн эздээр Д. Очирсүх ахлагчтай “Скай Ресорт” ХХК-ны баг,

Хүрэл медалийн эздээр Б. Жавхлан ахлагчтай “Изнис Эйрвейз” ХХК-ны баг,

Эмэгтэй:      Мөнгөн медалийн эздээр Г. Ариунтуяа ахлагчтай “Нью Жуулчин” ХХК-ны баг,

Хүрэл медалийн эздээр Л. Эрдэнэчимэг ахлагчтай “Аэрмаркет” ХХК-ны баг

тус бүр шалгарч, шилдэг тоглогчдоор ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б. Баярхүү, “Скай Ресорт” ХХК-ны Цанын сургуулийн багш Ж. Баярзул нар шалгарлаа.

Ирэх жил  2015.03.28-29-ний өдрүүдэд Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээрээ  эргэн уулзах болно.

Сэтгэгдэл