Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Өмнөд Солонгосын Чежу арал дахь циркийн ахлагч Г.Баатархүүг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзлаа. Түүнийг эх нутагтаа ирэх үеэр нь  циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУСТА цол тэмдэгээр шагнаж урамшуулсан юм.

Г.Баатархүү циркийн урлагт 13 жил ажиллаж байгаа бөгөөд уг циркэд анх бүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн ба 2010 оноос ахалж эхэлсэн байна.  Одоо нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ба тоглолтод уран нугаралт, агаарын гимнастик, морин дээр галтай жонгилороор цагираг эргүүлэх,  дээш үсрэх, морьны гэдсэн доогуур орох, морин дээр зогсох,  хоёр морин дээр таван хүн зэрэг гарах,  бүжиглэдэг морь, Чингис хаан , 9 цагаан туг, пони морины үзүүлбэр, давхиж байгаа морин дээр үсрэн дээр нь зогсох , Чингис хааны морин цэргийн сүр хүчийг гайхуулсан монгол эрчүүдийн авхаалж самбаа, эр зоригийг  харуулсан үзүүлбэрийг  тоглолтодоо шингээж өгчээ.

Тэд 13 жилийн хугацаанд дунджаар  14.235.000 сая хүнд үйлчилсэн ба өдөрт 3 удаа нэг цагийн тоглолт хийдэг юм байна. Уг цирк нь 950 хүний суудалтай ажээ.  

Сэтгэгдэл