Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

МАЖХ нь 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн 3 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг. Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, арга хэмжээнүүдийг нийтэд болон олон улсын хэмжээнд хүртээмжтэй болгох, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх зорилгоор12 дугаар сар болон 3 дугаар сард  зохион байгуулагдаж ирсэн ITM, ITF аялал жуулчлалын үзэсгэлэнг нэгтгэж МАЖХ, АЖҮТ-тэй хамтран 2012 оноос эхлэн “ITM Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг” болгон зохион байгуулдаг болсон юм. Энэ жилийн хувьд ITM2014 үзэсгэлэн 03 сарын 22-23-ны өдрүүдэд Мишээл экспо төвд уламжлал ёсоороо зохион байгуулагдаж байна.   

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг төрөл бүрийн бизнесийн боломжууд бүрдүүлж өгдөг онцлогтой.

Бид жил бүрийн үзэсгэлэнгийн нээлтэд Монголд сууж буй Элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагуудын төлөөлөгчдийг урьж үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнтэй танилцах боломж олгодог.

            Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд Монгол улсын нийт 21 аймгаас 16 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар талбайгаа авч, хамтран  оролцож байгаа нь ихээхэн сайшаалтай бөгөөд манай ITM үзэсгэлэн яармаг улам бүр өргөжин тэлж, эрчээ авсаар байгааг харуулж буй хэрэг болж байна. Мөн үзэсгэлэнд нийт 51 төрийн болон төрийн бус аж ахуй, нэгж байгууллагууд оролцож байгаа бөгөөд тэдгээрийн дотор зөвхөн аялал жуулчлалын салбарынхан гэлтгүй авиа компаниуд, урлагийнхан, гар урлал эрхлэгчид гээд олон салбарын гадаадын жуулчдыг өөрийн оронд татахуйц амжилттай ажиллаж, үйл ажиллагаа нь өсөн дэвжиж буй байгууллагууд оролцож байгаа юм.  

            Мөн ITM 2014 үзэсгэлэнгийн үеэр Мишээл экспо төвийн хурлын танхимд оролцогч байгууллагуудын танилцуулга үйл ажиллагааны талаар тодорхой сэдвийн дор, цагийн хуваарийн дагуу нээлттэй семинарууд зохион байгуулагдана.  

Сэтгэгдэл