Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Шүүхийн шийдвэрийн дагуу ТӨХ-ноос энэ сарын 14-ний өдөр МАН-д 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13:00 цагт В.И.Лениний музейг хүлээлгэн өгөх талаар албан тоотоор мэдэгдсэн байсаны дагуу өнөөдөр ССАЖ-ын сайд болон ТӨХ –ны хамтарсан ажлын хэсэг уг барилгыг хүлээн авхаар очлоо.

Харамсалтай нь МАН-ын хариуцагч болох Р.Раднаасэд “болзсон” цагтаа ирсэнгүй. Ажлын хэсэг Р.Раднаасэд рүү залган хэзээ ирэх талаар лавлахад:  “юу яриад байгаа юм” хэмээгээд утсаа салгасан бөгөөд ахин дуудлага хийхэд утсаа аваагүй байна.  МАН-аас хүлээлгэн өгөх хүн ирээгүй учир ажлын хэсэг В.И.Ленинийн музейн барилгыг хүлээн авч чадсангүй.

Сэтгэгдэл