Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ССАЖЯамны  эрчүүд бүсгүйчүүддээ уйгаржин монгол, уран бичлэгээр нэрсийг нь бичсэн Калиграфийг бэлэглэсэн юм. Энэхүү бэлэг нь  үнэхээр өвөрмөц  хийгээд оюунлаг, соёлтой бэлэг болж чадлаа хэмээн бүсгүйчүүл дуу нэгтэй хариулж байна.  Үндэсний өв уламжлалыг хадгалсан үнэт бэлгээрээ ижилсэх хүсэлтэй эмэгтэйчүүд маань Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баяраар эрчүүддээ мөн Калиграф бэлэглэж,  үдийн зоогоор дайлж өвөрмөц бэлгийн хариуг барьжээ. Мөн энэхүү хүндэтгэлийн зоогийн үеэр Ц.Оюунгэрэл сайд амьд хөгжимтэй, өөрийн дуу хоолойгоор хуучны дууг жааз хэлбэрт оруулан дуулсан нь үнэхээр гэнэтийн бөгөөд сэтгэлийн сайхан бэлэг болж чаджээ.  

          Калиграф гэдэг нь каллос-гоёграфиа-бичиг гэсэн утгатайажээ.Он цагийн шалгуураар шалган, тордон боловсруулсаар өнөөдөр “Сонгодог бичиг”-ийн хэмжээнд хүрсэнтус бичиглэл нь 2013 оны сүүлээр ЮНЕСКО-д бүртгэгдэн дэлхийн өвд албан ёсоор баталгаажсан нь ССАЖЯамны  уйгагүй хөдөлмөрийн үр дүн байсан юм. 

Сэтгэгдэл