Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Улсын хэмжээнд зохион байгуулсан “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” уралдааны болзлыг дараах сумдын Соёлын төвүүд хангасан юм бөгөөд энэхүү уралдааны батламж, цом, мөнгөн шагналыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон СУБХЗГ-ын дарга Н.Оргил нар Төрийн ордноо болсон “СОЁЛ БА ХӨГЖИЛ” олон улсын чуулганы хаалтын үеэр гардуулан өглөө. Учир нь энэхүү чуулганд 21 аймгийн мэргэжлийн урлагийн болон соёлын салбарын төлөөлөгчид бүгд ирсэн юм. “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд:
Увс аймгийн Ховд сумын Соёлын төв нэгдүгээр байранд шалгарч ЦОМ, 5.000.000 /таван сая/ төгрөг,
Дундговь аймгийн Өлзийт сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Соёлын төв хоёрдугаар байранд шалгарч тус бүрийг ЦОМ, 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр;
Хэнтий аймгийн Батноров сум, Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Соёлын төвүүдийг гуравдугаар байранд шалгаруулж тус бүрийг ЦОМ, 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр шагналаа.

Мөн “Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” уралдааны болзлын дагуу аймгаас шалгарч улсын уралдаанд оролцсон дараах сумдын Соёлын төв тус бүрийг 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр шагнаж, батламж олгосон юм.
Үүнд:
1/ Булган аймгийн Булган сумын соёлын төв
2/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын соёлын төв
3/ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын соёлын төв
4/ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын соёлын төв
5/ Дорноговь аймгийн Иххэт сумын соёлын төв
6/ Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын соёлын төв
7/ Төв аймгийн Батсүмбэр сумын соёлын төв
8/ Завхан аймгийн Сонгино сумын соёлын төв.
9/ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын соёлын төв
10/ Говь-Алтай аймгийн Шарга сумын соёлын төв
11/ Баянхонгор аймгийн Баянцагаан сумын соёлын төв
12/ Ховд аймгийн Манхан сумын соёлын төв

Сэтгэгдэл