Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Үндэсний соёл урлагаа хөгжүүлэн, мэргэжлийн түвшний цогц бүтээл туурвих зорилготой “Ethnosphere”  нэртэй төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн зөвлөл болон мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжимчид, загвар зохион бүтээгчид, зураачийгхамтатгасан энэ төслийн нээлт ирэх сард болно.

Орчин үеийн чиг хандлагатай үндэсний хөгжмийн бүтээл, хувцас загварын шоу, уран зураг нэгдэн Монголыг дэлхий дахинаа сурталчлах цогц бүтээл болох юм. Энэ төслийн хөгжмийн зохиолууд Дэлхийн оюуны өмчийг хамгаалах байгууллага BMI (Broadcast music Inc)-ээр хамгаалагдсан аж. Элсэх гишүүдээ өөрсдөө сонгон, уран бүтээлийн чанар чансаагаар нь үнэлдэг энэ байгууллагын гишүүн монголд л ганц бий. Түүнчлэн АНУ-д төвтэй Франц, АНУ-гийн хамтарсан хөгжмийн мэргэжлийн корпораци “Universal music group”ийн салбар “Universal music mastering” студитэй манай уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа.

Олон улсын түвшинд зохиогчийн эрхээ баталгаажуулж, Дэлхийд алдартай хөгжмийн студитэй хамтран ажилласан тохиолдол өмнө нь байгаагүйг дурдах хэрэгтэй. Үндэсний соёл урлагийн нэгдэл болсон “Ethjnosphere”төслийн зорилго нь 2012 онд батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-той нийцэж байгаа юм. Энэ тогтоолд “Монголын нүүдэлчдийн уламжлалт сонгодог, үндэсний соёлоо дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлэх” гэсэн заалт бий.

Дашрамд дуулгахад, “ethnosphere”  хэмээх нэршил 2001 оноос дэлхий дахинд дэлгэрч буй бөгөөд үндэстний түүх, уламжлал, соёл урлагийн нэгдэл гэсэн утгатай аж.

Сэтгэгдэл