Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

Монгол Улсаас Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Чех улсын Соёлын сайд Д.Херман нар “2014-2016 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т энэ сарын 4-нд Прага хотноо гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Чех улсын Соёлын сайд Д.Херман манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эдийн засгийн салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн сацуу энэхүү эерэг хандлага соёлын салбарт ч мөн хадгалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн мэндчилгээг ноён Д.Херманд уламжлаад,  Чехийн Засгийн газар хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой харилцан ашигтай төсөл, хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, түүнчлэн хоёр улс олон жилийн уламжлалт найрсаг түүхэн харилцаатай бөгөөд сүүлийн үед улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж буйг тэмдэглэн соёлын талаар цаашид хамтран ажиллах, уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой саналыг танилцуулав.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам болон Чехийн Соёлын сайд Д.Херман нар энэхүү соёлын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн  заалтуудыг ажил хэрэг болгох Монгол, Чехийн соёлын салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Сэтгэгдэл