Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

       МУ-ын ССАЖ-ын Сайдын 2014 оны 01сарын 30-ны өдрийн А/20 тоот тушаалаар Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хэсэг гарсан бөгөөд уг ажлыг нээлтийг өнөөдөр Монголын Үндэсний музейд эхлүүлсэн юм.                   

            Ёслолын үйл ажиллагааг ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл,  Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дарга Н.Батмөнх, ОУМЗ-ийн Монголын Үндэсний Хорооны тэргүүн Д.Цэдмаа, Байгалийн Түүхийн Музейн Захирал Н.Зоригтбаатар зэрэг музейн захирал  нар нээж,  мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.

            90 жилийн ойн хүрээнд хэд хэдэн томоохон ажил хийхээр яамны зүгээс төлөвлөөд байгаа юм.

            Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар 1926 онд бүтээгдсэн Монголын түүхэн газрын зургийн хуулбарыг ССАЖЯаманд гардуулан өгсөн юм.

            Эртний Грек, Ромоос гаралтай музей нь МЭӨ 400 он буюу одоогоос 2,5 мянган жилийн өмнө үүссэн.  Монголд Орчин цагийн анхны музей 1921-1924 онд тулгын чулуугаа тулж, үзмэр сан хөмрөгөө цуглуулан 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлсэн байдаг юм. Нэрт эрдэмтэн О.Жамъян музейн анхны даргаар ажиллаж байсан юм.  Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэд тухайлбал:  Н.Дэндэв, партизан Ж.Дамдин, эрдэмтэн Д.Цэвэл, ШУХ-ийн сурвалжлагч гишүүн байсан Дамбаравжаа зэрэг олон эрдэмтэд төрөл бүрийн үзмэр цуглуулж, дэглэн 1924 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдөд музейгээ сонирхуулж байсан.

             Удалгүй, 1926 онд Богд хааны өвлийн ордонд музейг шилжүүлэн шинэчлэн байгуулсан.  1931 онд Хувьсгалын музейг, 1940-1941 онд Орон нутаг судлах-Улсын төв музей, 1956 онд Улсын Төв Музей, 1971 онд Хувьсгалын музей, 1991 онд Монголын Үндэсний Түүхийн музей, Байгалийн түүхийн музейг тус тус шинэчлэн байгуулсан.         Монголын музейнүүд салбар бүрээр мэргэшин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Орчин үеийн уран зургийн галлерей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Цэргийн Түүхийн музей, Төрийн түүхийн музей олон нийтэд нээлттэй ажиллаж байна.Эдүгээ монгол улсад төр, хувийн хэвшлийн 56 музей Үндэсний, Улсын, Орон нутгийн музейн статустайгаар ажиллаж, жилдээ 600-700 мянган үзэгчдийг хүлээн авч үйлчилж байна.  

            2013 онд МУ-ын Засгийн газар, ССАЖЯ-наас музейн салбарт 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж, музейн бүртгэл мэдээллийн санг сайжруулах, Үзмэр худалдан авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зарцуулаад байна.  

            Өнгөрсөн жилүүдэд монголын музейнүүддэлхийн 30 гаруй оронд эх орныхоо түүх, соёлыг сурталчилсан томоохон үзэсгэлэнг аялуулж дэлхийн үзэгчдийн талархалыг хүлээсэн юм.

Сэтгэгдэл