Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

   Соёл, спорт,аялалжуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран “СОЁЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОХ НЬ” сэдэвт Хөгжлийн хэлэлцүүлгийг  НҮБ-ын байранд зохион байгуулсан юм.

            Тус хэлэлцүүлгийн зорилго нь оролцогч талууд хөгжилд тулгамдаж буй асуудлаар санал солилцох, бодлого боловсруулахад олон улсын сайн туршлагыг хуваалцахад оршино.  

Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч, Хатагтай Сезин Синаноглунээж үг хэлсэн ба НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын (ЮНЕСКО) төлөөлөгч товч илтгэл тавьсан юм. Мэтгэлцээнд  УИХ-ын гишүүн, Филисофийн ухааны доктор (PhD)Ё. Отгонбаяр,  Аялал жуулчлалын сургалт, судалгааны төвийн захирал, Доктор Д.Гансүх, СУИС-ийн Театр, кино урлагийн сургуулийн захирал Ж. Долгорсүрэн, Хустайн байгалийн цогцолборт газрын захирал Доктор, Профессор Намхайн Банди, Оюу Толгой ХХК-ны Бүсийн хөгжил, Нийгмийн асуудал хариуцсан захирал Ш. Байгальмаа гэсэн салбар салбарын төлөөлөл болсон таван хүн оролцсон юм. Хэлэлцүүлэг нь тэргүүлэгч гишүүд, оролцогчид харилцан ярилцах, мэтгэлцэх хэлбэрээр явагдсан бөгөөд мэтгэлцээний дараа оролцогчидийн дунд нээлттэй асуулт хариулт явуулсан юм. Оролцогчдын зүгээс:  

·        Монгол Улс нүүдлийн соёл иргэншлээ хэрхэн авч үлдэх, нийгмийн бүлгийн цөмөө яаж тодорхойлох

·        Хэрэв нийгмийн соёлын  цөм гэж байгаа бол хаана ямар цөм байна, соёлын нөхөрлөл гэж байна уу?

·        Байхгүй бол яаж бий болгох?

·        Яаж эдийн засаг, аялал жуулчлал талаас хөгжүүлэх

·        Соёлын аялал жуулчлалыг дагаад шинээр гарч ирж байгаа ажлын байрны талаар

·        Нүүдлийн соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүнийгээ гадна дотноос ирэх жуулчдад тайлбарлаж чадах хөтөч дутагдалтай байгаа

·        Өөрсдөө түүх соёлоо мэдэхгүй, гадаад улс орны иргэд манай түүхийг илүү сайн мэдэх, сонирхож байна

·        Аялал жуулчлалаар дамжуулж соёлоо хамгаалах

·        Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, мэдээллээр хангаж “БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮН” бий болгох, соёлын өвийн боловсрол олгох, сургах

·         Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд соёлын өвөө суртачлан таниулах цаг гаргаж мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, сурвалжлагыг олон нийтэд хүргэх. Жишээ нь: Хэдэн телевиз хөөмийн бүтэн бичлэгтэй байна вэ?

·        Сумын наадмыг брэнд болгох, цагалбарт оруулах, харамсалтай нь хуваарь нь жилийн өмнө гардаггүй ч “Жинхэнэ Монгол Наадам” бол сумын наадам байдаг...

·        Байгууллагууд ёс заншлын өргөөг өөрийн байгууллага дээрээ бий болгох,

·         Соёлын өвийн мэдээ тайлбарыг нэмэгдүүлж, нутгийн мэддэг хүнийг ажиллуулах, зөв мэдээг зөв гэж баталгаажуулах

·        Нүүдлийн соёлтой ард түмэн. Нүүдлийн соёлын орон зай бол бэлчээр, малчин хоёр үүнийгээ хэрхэн авч үлдэх вэ? Нүүдэл байж гэмээнэ нүүдлийн соёл байна. /гар урлал, гэр барих, буулгах, цагаан идээ боловсруулах гэх мэт.../

·        Залууст соёлын дархлааг бий болгох талаар олон санал санаачлагыг мэтгээлцээнд оролцогчдод тавьж, харилцан ярилцсан юм.

 

Сэтгэгдэл