Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-18
  • Хэвлэх

ЫН ХУУЛЬ 2013 оны ...дугаар сарын .... өдөр Улаанбаатар хот СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг хамгаалах, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчилахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж 2.1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо 3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“Соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг; 3.1.2.“Соёлын биет өв” гэж Түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх хэлбэрээр оршин буй дурсгалыг; 3.1.3.“Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн буй орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг; 3.1.4.“Түүх, соёлын хөдлөх дурсгал” гэж тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгалыг; 3.1.5.“Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд зүйлс, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг; 2 3.1.6.“Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” гэж хүрээлэн буй орчинтойгоо харилцан шүтэлцэж, уламжлагдсан соёлын илэрхийлэл бүхий бүс нутаг, орон зайг; 3.1.7.“Түүх, соёлын дурсгалт газар” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг; 3.1.8.“Соёлын өвийг хамгаалах” гэж соёлын өвийг эрэн сурвалжлах нээж илрүүлэх, таньж тогтоох, бүртгэх, баримтжуулах, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, сэргээн амилуулах, сэргээн засварлах, өвлүүлэх, уламжлуулах, хяналт тавих зэрэг нэгдмэл үйл ажиллагааг; 3.1.9. “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж буй хувь хүн, бүлэг хүмүүсийг; ХОЁРДУГААР БҮЛЭГ СОЁЛЫН ӨВИЙН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ 4 дүгээр зүйл. Соёлын өвийн ангилал 4.1. Соёлын өвийг биет ба биет бус гэж ангилна. 4.2. Соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх болон хөдлөх дурсгал гэж ангилна. 4.3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал нь дангаар болон цогцолбор байдлаар оршино. 4.4. Өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй оршин буй биет болон биет бус соёлын өвийн бүрдэл нь соёлын цогц өв болно. 5 дугаар зүйл. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал 5.1. Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна: 5.1.1. эртний амьтан, бичил биетэн, ургамлын чулуужсан олдворт газар; 5.1.2. эртний хүний ул мөрийг хадгалсан соёлт давхрага бүхий оромж, отог, бууц, суурингийн үлдэгдэл, агуй; 5.1.3. чулуун зэвсгийн бууц, суурин, дархны газрын үлдэц; 5.1.4. хадны зураг, бичээс; 5.1.5. булш, хиргисүүр, бунхан, хадны оршуулга, тахилын онгон тэдгээрт дагалдах байгууламжууд; 5.1.6. эртний хот суурин, сүм хийд, суврага, дуганы үлдэгдэл, балгас, хэрэм, цайз, шивээ, далан, уран барилгын дурсгал, түүхэн дурсгалт барилга байшин, гудамж, талбай; 5.1.7. буган чулуун хөшөө, зэл чулуу, хөшөө чулуу, хүн чулуун хөшөө, тамга тэмдэг, гэрэлт хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал; 3 5.1.8. эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар түүнд холбогдох чулуун дурсгал; 5.1.9. тахилгат уул, овоо, ус 6 дугаар зүйл. Түүх, соёлын хөдлөх дурсгал 6.1. Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалд хамааруулна: 6.1.1. ховор эрдэс; 6.1.2. үнэт болон хагас үнэт чулуу; 6.1.3. солир; 6.1.4. ховор болон ховордсон ургамлын хатаамал цуглуулга, амьтны чихмэл; 6.1.5. эртний амьтан, ургамлын олдвор; 6.1.6. археологийн бүх төрлийн олдвор; 6.1.7. усан доороос олдсон бүх төрлийн олдвор; 6.1.8. угсаатны хувцас, чимэглэл; 6.1.9. гэр, аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг; 6.1.10 . угсаатан, ястны уламжлалт хөгжмийн зэмсэг, эд өлгийн зүйлс; 6.1.11 . уламжлалт тоглоом, наадгай; 6.1.12 . шашин шүтлэгийн зан үйлтэй холбогдолтой эд өлгийн зүйл; 6.1.13 . сурвалж бичиг, гар бичмэл, барын болон хэвлэмэл ном судар, бичгийн дурсгал, ховор газрын зураг, гэрэл зураг, кино, дүрс бичлэг; 6.1.14 . уран зураг, уран бичлэг, уран баримал, хөөмөл, цутгамал, сийлбэр, зээгт наамал, хатгамал, цаасан шуумал, шавар болон шаазан эдлэл зэрэг дүрслэх урлагийн бүтээл, холбогдох эд өлгийн зүйл; 6.1.15 .уламжлалт монгол эмнэлгийн оношлогоо, эмчилгээний хэрэглэгдэхүүн тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл; 6.1.16 . эд өлгийн бусад зүйл. 7 дугаар зүйл. Соёлын биет бус өв 7.1. Дараах оюуны үнэт өвийгсоёлын биет бус өвд хамааруулна. 7.1.1. эх хэл, бичиг, түүний хүрээний соёл; 7.1.2. ардын аман зохиол; 7.1.3. ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барил; 7.1.4. хөдөлмөр, зан үйлийн холбогдолтой уриа дуудлага; 7.1.5. хөөмэй, исгэрээ, аман болон тагнай ташилт зэрэг өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлаг, тэдгээрийг илэрхийлэх арга барил; 7.1.6. үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил; 7.1.7. ардын уламжлалт бүжиг, цамын бүжиг, бий биелгээ; 7.1.8. уран нугаралт болон циркийн гоц үзүүлбэрүүд, тэдгээрийг илэрхийлэх арга барил; 7.1.9. ардын гар урлалын дэг сургууль, арга барил; 7.1.10 . ардын ёс заншил, зан үйл; 7.1.11 . уламжлалт мэдлэг; 7.1.12 . ардын бэлгэдэх ёсны уламжлал; 4 7.1.13 . үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл; 7.1.14 . ардын уламжлалт технологи; 7.1.15 . угийн бичиг хөтлөх уламжлал; 7.1.16 . гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал; 7.1.17 . ёслол хүндэтгэлийн идээ ундаа хэрэглэх уламжлалт соёл; 7.1.18 . тахилгын зан үйл. 8 дугаар зүйл. Соёлын өвийн зэрэглэл 8.1. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад байх соёлын өв гэж зэрэглэнэ. 8.2. Түүх, соёлын хөдлөх дурсгалыг хосгүй үнэт, үнэт гэж зэрэглэнэ. 8.3. Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалын зэрэглэлийг дараахь шалгуураар тогтооно : 8.3.1. түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол; 8.3.2. холбогдох цаг үе; 8.3.3. дахин давтагдашгүй байдал; 8.3.4. ур хийц, дэг сургууль; 8.3.5. үнэт металл, эрдэнийн чулууны хэмжээ, орц. 8.4. Соёлын биет бус өвийг төлөөлөх, яаралтай хамгаалах шаардлага, өвлөн уламжлагчийн ур чадварын түвшингээр нь зэрэглэж хамгаална. 8.5. Соёлын биет бус өвийг биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалт, соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад оруулж хамгаална. 8.6. Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалт, соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад соёлын биет бус өвийг оруулахдаа дараах шалгуураар тогтооно: 8.6.1. түүх, соёл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал; 8.6.2. билэг авъяасын онцгой чадвар; 8.6.3. ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал; 8.7. Соёлын өвийн зэрэглэлийг холбогдох музей, эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл тодорхойлно. 9 дүгээр зүйл. Соёлын өвийн үнэлгээ 9.1. Төрийн болон орон нутгийн, шашны, олон нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, зах зээлийн ханшийг харгалзан соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл тодорхойлно. 5 9.2. Шашин, олон нийтийн өмчийн соёлын өвтэй ижил төстэй хувийн өмчлөлийн соёлын өвийн үнэлгээг, өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.1-д заасны дагуу тодорхойлж болно. 10 дугаар зүйл. Соёлын өвийн даатгал 10.1. Түүх соёлын хөдлөх дурсгалыг үзэсгэлэнд гаргах, сэргээн засварлах, судалгаа хийлгэх зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, гаргахад заавал даатгуулна. 10.2. Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад өмчийн бүх хэлбэрийн соёлын өвийг даатгуулж болно. ГУРАВДУГААР БҮЛЭГ СОЁЛЫН ӨВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ 11 дүгээр зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх 11.1. Монгол Улсын Ерөнхийлөгч соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1. Их эзэн Чингис хаан болон Монголын хаад, хатдын булш, бунхныг судлах багийн бүрэлдэхүүн, дурсгалын орчин болон олдворыг хамгаалах, мэдээлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох этгээдэд заавар, чиглэл өгөх; 11.1.2. хууль бусаар алдагдсан соёлын өвийг гадаад орон, тэдгээрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Монгол Улсыг төлөөлж нэхэмжлэх эрхийг итгэмжлэлээр олгох, томилох; 11.1.3. Ерөнхийлөгчийн ивээл дор хамгаалж болох соёлын өвийг зарлах, төрийн тахилгат уул, усыг төрийн тахилгатай болгох. 12 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх 12.1. Улсын Их Хурал соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.1. соёлын өвийг хамгаалах, ашиглах талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох; 12.1.2. соёлын өвийг хамгаалах, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих; 12.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлснээр үндэсний соёлын өвийн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, түүний хилийн заагийг тогтоох; 6 12.1.4. соёлын өвийг хамгаалахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг батлах; 12.1.5. хуульд заасан бусад эрх. 13 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх 13.1. Засгийн газар соёлын өвийг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 13.1.1. соёлын өвийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах; 13.1.2. соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх; 13.1.3. соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны бүтэц, орон тоо дүрмийг батлах; 13.1.4. язгуур гарал үүсэл нэг, илэрхийлэгдэх шинжээрээ нийтлэг, монгол угсаатны түүхэнд ач холбогдол бүхий соёлын өвийг хамгаалах талаар уг өв хадгалагдаж буй улс орнуудтай хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх; 13.1.5. улсын хилээр гарч алдагдсан соёлын биет өвийг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагад чиглэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих; 13.1.6. соёлын өвийн үзлэг, тооллого хийх журам батлах; 13.1.7. улсын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох. 13.1.9. соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт болон Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах; 13.1.10. дэлхийн өвийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах; 13.1.11.соёлын өвийг хувилан олшруулах, бүтээгдэхүүний загварт оруулах, кино, дүрс бичлэг хийх, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам батлах; 13.1.12. соёлын өвийг хамгаалахад идэвхи, санаачлагатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам батлах; 13.1.13. хуульд заасан бусад эр

Сэтгэгдэл